СУДАЛГАА БОЛОВСРУУЛАЛТЫН АЖЛУУД \Төслийн төрлөөр\


5404

Нийтэлсэн

17.01.05

Share

  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн "Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай" 295 тогтоолоос

            Судалгаа боловсруулалтын ажил нь нийгмийн хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан эрдмийн (академик) эрх чөлөөг эрхэмлэсэн байх зарчмыг баримтлах талаар бодлогоор баталгаажуулав. Уг тогтоолын 4.2. “Судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд: 
4.2.2. Судалгаа боловсруулалтын ажлыг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, улсын эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан хөгжүүлэх; 
4.2.3. Үндэсний аж үйлдвэрийн технологийг хөгжүүлэх судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих; 
4.2.4.Судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай лабораторийн болон туршилт үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мал, амьтан, туршилтын талбай, ургамал бусад материалыг татвар, төлбөрөөс чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгуулах замаар судлан шийдвэрлэх; 
4.2.5.Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийн харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох; 
4.2.6.Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх;

  1. 2018 онд хэрэгжиж эхлэх суурь судалгааны төсөл
  2. 2017 онд дууссан суурь судалгааны төслийн санхүүжилт
  3. Суурь судалгааны төслийн үр дүнгийн даалгаврын биелэлтийн бүтээгдэхүүн нийлүүлэлт

      Шинжлэх ухаан, технологийн зэхэц ажил гэж эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон, цаашид инкубаторт бойжуулан худалдах буюу шууд жижиг, дунд үйлдвэрлэл бий болгох боломжтой шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар, технологи, туршилтын тоног төхөөрөмж зэргийг хэлнэ.

      Шинжлэх ухаан, технологийн зэхэц ажлыгэргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлдэг ба энэхүү хөрөнгө нь төсвийн ба төсвийн бус эх үүсвэрээс бүрдэнэ. Төсвийн эх үүсвэрийг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр төсөвт тусгуулна. Төсвийн бус эх үүсвэрийг Шинжлэх ухаан, технологийн сан өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдүүлдэг.Зэхэц ажлын төслийг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шинжээчдийн хэсэг томилж сонгон шалгаруулдаг бөгөөдзэхэц ажил нь дор дурдсан зүйлүүдийг багтаасан байна:

  • Зэхэц ажлын нэр
  • Зэхэц ажлыг хэрэгжүүлэх хугацаа ( эхлэх, дуусах он, сар)
  • Зэхэц ажлыг хэрэгжүүлэх байгууллагын нэр
  • Зэхэц ажлыг хэрэгжүүлэх шаардлага, ач холбогдол
  • Зэхэц ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тооцоо
  • Санхүүжилтээ эргэж төлөх болон зардлаа нөхөх тооцоо

Зэхэц ажлын төсөлдшалгаруулалт хийхдээ

  • Зэхэц ажлын шинжлэх ухааны оюуны багтаамж, гарах үр дүнгийн ач холбогдол, хэрэгжих боломж;
  • Техник-эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо;
  • Үйлдвэрлэх бүтээгдэхүүний чанар, зах зээлийн судалгаа;
  • Зэхэц ажлын талаар захиалагч болон хэрэглэгч байгууллагаас гаргасан санал, дүгнэлт;
  • Олгосон санхүүжилтийг эргэж төлөх хугацаа, нөхцөл, тооцоо, график;
  • Төсөл гүйцэтгэгч байгууллагын төлбөрийн чадвар, хөрөнгө, санхүүгийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шалгуур болгоно.

      Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн хурлын 2002 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд судалгааны грант олгож эхэлсэн. Энэхүү журам нь Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан байна. Грантын зохих хувийг судалгааны ажилд зайлшгүй шаардлагатай тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл, бодис урвалж бусад материал, ном товхимол худалдан авахад зарцуулж болох бөгөөд гадаад томилолтын болон суралцах зардалд зориулж болохгүй юм.

      Нийгмийн бодит хэрэглээ болгох боломжтой суурь судалгааны ажлын завсрын болон эцсийн үр дүнд зайлшгүй шаадлага нэмэлт судалгаа тооцоо, үндэслэл, боловсруулалт хийх, нэрт эрдэмтэд, академич нарын 80-аас дээш насны тэгш ойд зориулсан бүтээл, бүтээлийн эмхтгэл төрийн бодлого боловсруулахад шинжлэх ухааны үндэслэл болохуйц судалгааны үр дүн, олон нийтийн оюуны хэрэгцээг хангахуйц ном бүтээл хэвлэн нийтлүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд грантыг нэг жилийн хугацаатай олгодог ба 2018 онд 22 грантад 128.0 сая төгрөгийн санхүүжилт олгов.

2018 онд шинжлэх ухааны академийн грант авсан бүтээлүүд

Шинжлэх Ухаан Технологийн Сан нь өөрийн орны эрдэм шинжилгээний байгууллагуудыг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр гадаад орнуудын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн багтай хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд нь туслах, үр дүнг нь нэврүүлэх, сурталчлах тал дээр анхаарч ажилладаг бөгөөд төслийн тодорхой хувийг санхүүжүүлж байна. Одоогоор ШУТС нь ОХУ, БНХАУ, Тайвань, Болгар, Беларусь, БНСУ-тай хамтарсан төслүүдэд санхүүжилт хийн, төслийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

  1. Гадаатай хамтарсан төсөл 2018 оны байдлаар 
  2. 2018 онд эхлэсэн хамтарсан төслийн жагсаалт

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи, Монголын Залуу эрдэмтдийн холбоо болон түүний салбар холбоод, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран Монголын залуу эрдэмтэн, судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион явуулдаг билээ.

Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг буй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг.

Хүрэл тогоотын хурлаас шалгарсан шилдэг бүтээлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС-ын сайдын нэрэмжит залуу судлаачийн грант, ШУА-ийн залуу судлаачийн тэтгэлэг зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртдэгээрээ онцлог юм.

Тус хурлын зорилго нь залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах зорилгоор төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэмтэд, багш судлаачид, инженер, менежерүүдийн онолын болон хавсрага судалгааны бүтээлүүдийг нэгтгэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа - инновацийн үр дүнг нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргахад оршдог.

“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг салбар холбоо тус бүр хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд эхний шатны шалгаруулалтыг салбар холбоодын удирдах зөвлөлийн гишүүд болон салбарын эрдэмтдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг зохион байгуулагдан ирүүлсэн бүтээлүүдийг үнэлэн дараагийн шатанд хэлэлцүүлэгдэх илтгэлийг шалгаруулж, хоёрдугаар шатны шалгаруулалтыг БСШУСЯ-ны ШУТБГазар, ШУТСан болон салбар холбооны шүүгчдийн бүрэлдэхүүнээр илтгэлүүдийг үнэлүүлэн шилдэг илтгэгч нарын шалгаруулдаг болно.

“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын 6 салбарын бүтээлд нийт 180 гаруй бүтээл хэвлэгдэж үүнээс 90 гаруй бүтээл нь тус хурлаар хэлэлцэгдсэн байна. Эрдэм шинжилгээний бага хуралд 400 гаруй судлаач, түүнчлэн БНСУ болон БНХАУ-аас судлаачид ирж оролцсон байна.

“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурал нь:

  • Анагаах ухааны салбар
  • Байгалийн ухааны салбар
  • Геологи, газарзүйн салбар
  • Нийгмийн шинжлэх ухааны салбар
  • Техник, технологийн салбар
  • Технологи, суурь судалгаа
  • Инноваци, хэрэглээний шинжлэх ухаан 
  • Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар

гэсэн чиглэлээр илтгэлийг хэлэлцүүлж 12 залуу судлаач тус бүрт БСШУС-ын сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн судалгааны грантыг олгожээ.

2017 онд залуу судлаачдын грант авсан бүтээлүүд

    Инновацийн судалгааны төсөл гэдэг нь улс орны эдийн засаг, хөгжилд түлхэц өгөхүйц бүтээгдэхүүнийг шинээр бүтээх болон шинэчлэх, одоо ашиглагдаж буй технологийн горимыг сайжруулахад чиглэгдэн хийгдэх инновацийн үйл ажиллагааний төслийг хэлнэ.

Инновацийн төслийн тогтоол

2018 оноос эхлэн хэрэгжих инновацийн төслийн жагсаалт 

Шинжлэх ухаан технологийн Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлсэн захиалгат төслүүдийг олон нийтийн хэвлэл мэдээллээр нээлттэйгээр зарлаж гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулдаг билээ. 2018 онд захиалгат төсөл хэрэгжүүлэхээр 22 төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн 34 төсөл шалгарсан байна.

2018 оноос эхлэн хэрэгжих захиалгат төслийн жагсаалт

Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БСШУС-ын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд энэхүү тэтгэлгийг 80 залуу доктор хүртээд байна.

БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэгт ирүүлсэн 47 төслөөс журмын дагуу сонгон шалгаруулалт хийж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох 10 төслийг шалгаруулав.

Инновацийн тэтгэлэг авах болзол хангасан залуу эрдэмтдэд батламжийг нь гардуулах үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Дээд боловсролын чанарыг дээшлүүлж, ахисан түвшний мэргэжилтэн бэлтгэх нь нэн чухал болоод байна. Улс орны хөгжлийг шинжлэх ухааны судалгаагүйгээр төсөөлөх аргагүй. Тэтгэлэг авч байгаа залуу эрдэмтэд маань олон улсын түвшинд хүрсэн судалгааны үр дүнг гаргахын төлөө ажиллаарай” хэмээн залуу эрдэмтдэд онцлон захисан юм.

2018 оноос эхлэн хэрэгжих докторын дараах инновацийн төслийн жагсаалт

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.