Захирлын мэндчилгээ


3645

Нийтэлсэн

17.01.05

Share

Өнөөдөр хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн хөгжилд шинжлэх ухааны оруулж буй хувь нэмэр улам бүр өсөн нэмэгдэж, энэ нь тэдгээр орнуудын хөгжлийн өндөр түвшинд байлгах баталгаа болж байна. Бидний өмнө үр дүнг амьдрал, практикт тууштай нэвтрүүлэх, хөндлөнгийн хяналтын систем, санхүүжилтийн олон эх үүсвэрийн тогтолцоо төр засаг - эрдэмтэн - хувийн хэвшлийн (үйлдвэрлэгч) гурвалсан холбоог бий болгох шинжлэх ухаанд хандивлагчдыг татварын бодлогоор төрөөс дэмжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

 

 

ШУТСангийн хамт олон бид өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаа бататгах, цаашдын үйл ажиллагааны чиг хандлагаа тодорхойлох зорилго, зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна. Монгол улсад шинэ үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ой, ШУТСангийн 25 жилийн ойг тохиолдуулан үе үеийн эрдэмтэн, профессор, судлаач, гадаад дотоодын хамтрагч байгууллагуудад эрдэм номын ариун цагаан үйлс нь өрнөн дэлгэрэхийн өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

 

Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, доктор (Ph.D) Д.ЭНХЖАРГАЛ

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.