Инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна


2249

Нийтэлсэн

17.01.16

Share

“Инновацийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

Эрдэмтэн, судлаачид та бүхнийг Монгол Улсын засгийн газрын 2014 оны 301 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан, сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. 

Төсөлд тавигдах шаардлага: 
  • Урьдчилсан судалгаа хийгдсэн, үр дүн (оюуны өмч) нь баталгаажсан байх; 
  • Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, шинэ дэвшилтэт технологийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлохуйц стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдсэн байх; 
  • Шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон, төсөл хэрэгжүүлэх хүний нөөцболон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилтын бааз бүрдсэн байх;
  • “Инновацийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх; 
  • Төсөл хэрэгжих хугацаа 2 жил, санхүүжилт 90 хүртэл сая төгрөг байна. 
  • Төслийн санхүүжилтээр худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан хавсаргах, техник, эдийн засгийн үндэслэл, зах зээлийн судалгаа, зардал, үр ашгийн тооцоог хийсэн байх; 
  • Төслийн төсөвт өртөг, зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д нийцүүлсэн байна. 

Зарласан болзол, шаардлагыг бүрэн хангасан, сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2017 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 17-00 цаг хүртэл дараах цахим хаягаар ( http://www.project.edu.mn/ ) бүртгэнэ. Төслийн баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 118 тоот өрөөнд ирүүлж болно.


Холбоо барих утас: 263180 
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.