“Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо


1680

Нийтэлсэн

17.01.25

Share

 “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг Мэдээллийн технологийн үндэсний паркийн хурлын танхимд 01 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
 
Шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол үр дүн, практикт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцох хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, боловсрол соёл шинжлэх ухааны Байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлгийн явцад Шинжлэх ухаан технологийн сангийн байранд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, ноу-хау болон гарааны компаниудын үйл ажиллагааг танилцуулах үзэсгэлэн тавигдсан бөгөөд Шинжлэх ухаан технологийн сан 2009 оноос эхлэн нийт 184 төслийг 15,8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн ажиллалаа. 
 
Хэлэлцүүлэг болон үзэсгэлэнд төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл бүхий 60 гаруй байгууллага оролцлоо.
 
 
 
 
 
 
 
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.