“Оюуны өмчийн үнэлгээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа


1903

Нийтэлсэн

17.02.03

Share

 

“Оюуны өмчийн үнэлгээ” сэдэвт сургалт Мэдээллийн технологийн үндэсний паркийн хурлын танхимд 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа.
 
Сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн сан хамтран зохион байгуулсан бөгөөд сургалт дараах сэдвийн хүрээнд явагдлаа.
 
Үүнд:
  • “Оюуны өмчийн үнэлгээний онол, практикийн асуудал” Э.Мягмардорж /Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга/
  • “Оюуны өмчийн үнэлгээ эдийн засгийн асуудал” П.Болормаа,
  • “Оюуны өмчийн үнэлгээний өнөөгийн практик” Д.Дэмбэрэл.

 

Энэхүү сургалтын зорилго нь эрдэмтэд, судлаачид оюуны бүтээлээ хэрхэн патентжуулах түүнийг хэрхэн үнэлүүлэх, хууль зүйн хувьд хамгаалагдсан биет бус, оюуны баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийн талаар үнэ цэнэтэй мэдээлэл өгөхөд чиглэгдсэн байв. 
 
Сургалтад эрдэм шинжилгээний байгууллагууд болон их дээд сургууль тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лабораторийн төлөөлөл бүхий 30 гаруй байгууллагын 60 гаруй эрдэмтэн, судлаач нар хамрагдлаа.
 

 




Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.