“Анагаахын салбарын инновацийн бүтээгдэхүүн” нээлттэй уулзалтыг зохион байгууллаа.


2366

Нийтэлсэн

17.02.17

Share

Шинжлэх ухаан технологийн сан, Эрүүл мэндийн яамтай хамтран “Анагаахын салбарын инновацийн бүтээгдэхүүн” нээлттэй уулзалтыг өнөөдөр /2017.02.17/ баасан гарагт ШУТСангийн хурлын танхимд зохион байгууллаа.
 
Энэхүү нээлттэй уулзалтад Эрүүл мэндийн яамны төлөөлөл, Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд оролцлоо.  
Нээлттэй үйл ажиллагаа 2 үе шаттай явагдлаа.
1. Дараах сэдвийн хүрээнд эрдэмтэд илтгэл тавилаа.
  •   “Шинжлэх ухаан, технологийн сангийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлага”, Д.Энхжаргал Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, доктор,
  •   “АШУҮИС-ийн инновацийн бүтээгдэхүүн үр дүн”, Б.Мөнхбат АШУҮИС-ийн проректор, доктор,
  •   “Дархлаа болон элэг өөхлөлт, чихрийн шижингийн бэлдмэл”, М.Амбага Шинэ анагаах ухааны дээд сургуулийн захирал, доктор,
  •   “Монхимо ХХК өнөөгийн байдал, туршлагаас”, Д.Дэмбэрэлнямба. Монхимо ХХК, доктор,
  •   “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүтээгдэхүүн үр дүн”, Б.Цогтбаатар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор,
  •   “Уламжлалт нийлмэл жорын найрлагад суурилсан биологийн идэвхит бэлдмэл”, Ч.Чимэдрагчаа Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн захирал, доктор.
2. Хэлэлцүүлэгт оролцсон эрүүл мэндийн салбарын удирдлагууд ЭМСайдын баталсан “Эрүүл мэндийн салбарт хийгдсэн инноваци шингэсэн бүтээгдэхүүний тухай” жагсаалтыг хэрхэн хэрэглээнд нэвтрүүлэх талаар санал солилцов.
Энэхүү уулзалт нь эм бүтээгчид болон хэрэглэгчдийг холбосон мэдээлэл, санал солилцох  үр дүнтэй уулзалт болсныг онцолж байна.
 
 
 
 
 
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.