БНХАУ-ын Үндэсний байгалийн шинжлэх ухааны санд албан ёсны айлчлал хийлээ.


1827

Нийтэлсэн

17.04.14

Share

 Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал БНХАУ-ын Үндэсний байгалийн шинжлэх ухааны сан /NSFC/-гийн Олон улсын хамтын ажиллагааны ерөнхий захирал Фэнг Фэнгийн  урилгаар энэ сарын 4-10 өдрүүдэд Бээжин хотод албан ёсны айлчлал хийгээд ирлээ.


Айлчлалын зорилго нь хоёр талын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход оршиж байлаа. Уулзалтад БНХАУ-ын Үндэсний байгалийн шинжлэх ухааны сангийн орлогч дарга Конгкианг Лиу, дэд захирал Цаоциан Цанг,  Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Цанг Ёонгтао,  Олон улсын харилцааны асуудал хариуцсан захирал Цао Чуанг нарын удирдлагууд оролцож харилцан санал солилцов.


Уулзалт нь хоёр талын Шинжлэх ухааны сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтран ажиллах эхлэлийг тавих чухал үйл явдал боллоо. 
Бээжин хотод ирэх 7 сарын 02-04 өдрүүдэд Торгоны замын эдийн засгийн бүсийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах "Шинжлэх ухаан-Авъяас-Хэтийн зорилт" сэдэвт симпозиумын үеэр хоёр талын Шинжлэх ухааны сангийн удирдлагууд гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцов.
 
                                                                           ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.