2018 оноос эхлэн хэрэгжүүлэх суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна


2420

Нийтэлсэн

17.04.19

Share

Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгээ боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. 


                                                         Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:

1. Төсөл нь:     

  • Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх
  • Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх

2. Төслийн өртөг зардлыг БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг баримтлан тодорхойлсон байх,
3. Төсөл хэрэгжих хугацаа 1-3 жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл байх,

Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг  2017 оны 04 дүгээр  сарын 12-ны  өдрөөс 05  дугаар сарын  05-ны өдрийг  хүртэл дараах цахим хаягаар (http://www.project.edu.mn/) хүлээн авна.   

                                                                          Холбоо барих утас: 260325    
                                                   БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.