ШУТСан ЭМЯ-тай хамтран “Эмнэлэг-Ногоон орчин” аяныг зохион байгуулав.


1541

Нийтэлсэн

17.05.06

Share

Шинжлэх ухаан технологийн сангийн санаачлагаар “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд “Эмнэлэг-Ногоон орчин” аяныг 2017 оны 05 сарын 06-ны өглөө 08.00 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд талбайд 400 мод суулгах ажлаар эхлүүллээ.

“Эмнэлэг-ногоон орчин” аяны ерөнхий зохион байгуулагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Шинжлэх ухаан технологийн сан, Хөдөө аж ахуйн их сургууль болон Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд оролцов.
Аяны зорилго нь нийслэл, хотын агаарын бохирдлыг бууруулах, цөлжилтийн эсрэг эрдэмтэн, судлаачдын инновацийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, албан хаагчдын хүчийг нэгтгэхэд оршиж байлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн захирал, доктор Д.Энхжаргал, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн ерөнхий захирал Ш.Мөнхтөр, Хөдөө аж, ахуйн их сургуулийн Эрдэм, шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга, мөн Инноваци, бизнес хөгжлийн төвийн захирал, доктор Б.Мөнхбат тэргүүтэй албаны хүмүүс байлцлаа.
Аяны үеэр “Эмнэлэг- ногоон орчин” хандивын хайрцаг аялуулж,  цаашдын мод тарих аяныг дэмжин Шинжлэх ухаан технологийн сан, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилчид, Хөдөө аж ахуйн их сургууль болон Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 100 гаруй ажилтан, албан хаагчид үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.
    Шинжлэх ухаан, технологийн сангийн зүгээс нийт эрдэмтэн, судлаачид та бүхнийг “Мод тарих” сайн үйлсийн аянд бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

 

 

 

 

 

 

 


                                                ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.