"Залуу судлаачдын эко семинар" арга хэмжээг зохион байгуулна.


2101

Нийтэлсэн

17.05.18

Share

 Монгол улсын Шинжлэх ухааны салбарын нийт эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтны 60 гаруй хувийг залуу судлаачид эзэлдэг бөгөөд Засгийн газрын тусгай сан Шинжлэх ухаан технологийн сан -2017 оныг “Залуу эрдэмтдийг дэмжих жил” болгон зарласан билээ.
Энэ ажлын хүрээнд Шинжлэх ухаан технологийн сангийн санаачлагаар “Залуу судлаачдын эко семинар” арга хэмжээг 2017 оны 05 сарын 20 өдөр Гүнжийн хоолойд 800 гаруй залуу эрдэмтэн, судлаач, оюутныг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
“Залуу судлаачдын эко семинар”  арга хэмжээг Шинжлэх ухаан технологийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль сахиулахын их  сургууль, ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, СУИС, Шинжлэх ухааны академи, Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд, Био комбинат ТӨҮГ, Шинжлэх ухаанч салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Залуу эрдэмтдийн холбоо, “Гарааны компани дэмжих” ТББ, “Үндэсний гарааны сан” ХХК, Ажил олгогч эздийн холбоо, “Танайд мод тарья” нэвтрүүлгийн баг хамт олон зэрэг 40 гаруй байгууллага хамтран зохион байгуулна.
Шинжлэх ухаан, технологийн салбарын залуу авьяаслаг эрдэмтэн, судлаачдын хоорондоо харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү үйл ажиллагааны зорилго оршино.
Эко семинарын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд:
1.    Салбарын залуу судлаач, эрдэмтнийг шагнаж, урамшуулах /Шинжлэх ухаан, технологийн сангийн нэрэмжит грант, Залуучдын холбооны шагнал/,
2.    “Залуу судлаачдын эко төгөл”-д дурсгалын мод тарих, Мод тарих сайн үйлсийн хандивын хайрцаг аялна,
3.    Спорт, урлагийн арга хэмжээ /Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд/,
4.    Дуудлага худалдаа /Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн эко бордоо/.


 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.