“Залуу судлаачдын эко семинар” арга хэмжээ зохион байгуулагдлаа


1922

Нийтэлсэн

17.05.23

Share

Шинжлэх ухаан, технологийн сан 2017 оныг “Залуу эрдэмтдийг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэхүү  ажлын хүрээнд Шинжлэх ухааны салбарын түүхэнд урьд өмнө зохион байгуулагдаж байгаагүй “Залуу судлаачдын эко семинар” –ийг 2017.05.20-ны өдөр нийт 650 гаруй залуу эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа.  


 “Залуу судлаачдын эко семинар” –ийн ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухаан, технологийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль сахиулахын их  сургууль хамтран ажилласан бөгөөд тус арга хэмжээнд Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд, корпорац, ХААИС-ийн Инноваци бизнес хөгжлийн төв, Био комбинат ТӨҮГ, Шинжлэх ухаанч салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Залуу эрдэмтдийн холбоо, “Гарааны компани дэмжих” ТББ, “Үндэсний гарааны сан” ХХК, “Ажил олгогч эздийн холбоо” зэрэг 28 байгууллага оролцов.

 

 

 


Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Шинжлэх ухаан, технологийн салбарын авьяаслаг залуу эрдэмтэн, судлаачдын хоорондын харилцаа, холбоог бэхжүүлэх, хамтран судалгаа шинжилгээний ажлаа хийхэд нь дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байлаа.


“Залуу судлаачдын эко семинар” арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Хууль сахиулахын их сургууль,  Эрдэм шинжилгээний хүрээлэн, Төв, Корпорац, Хавдар, судлалын үндэсний төв зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцлоо. Нээлтийн үеэр Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нар  ёслолын парад үзүүлэх тоглолт хийж, ШУТСангийн захирал, доктор Д.Энхжаргал үйл ажиллагаанд оролцогч залуу судлаач нарт семинарын арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж, амжилт хүслээ.

 

 

 

 

 

“Залуу судлаачдын эко семинар”-ийн хүрээнд дараах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан. Үүнд:

1.    Салбарын залуу судлаач, эрдэмтдийг шагнаж, урамшуулах үйл ажиллагаа: 

     Шинжлэх ухаан, технологийн сангийн нэрэмжит 1 сая төгрөгийн грантаар  Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ж.Ганбаатарыг,

     Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль” -иар:
-        Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач Б.Чинчулуун,
-          Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн судлаач  Г.Бүрэнбаатар,
-          Нүүдлийн соёл, иргэншлийн судлах олон улсын хүрээлэнгийн судлаач М.Дорждагва,
-          ШУА-ийн харьяа Палеонтологи, геологийн хүрээлэнгийн судлаач З.Бадамхатан,
-          Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаач Д.Золзаяа,
-          Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Ш.Баярсайхан нарыг,

Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар:
-          Мал, аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Ш.Баярсайхан,
-          ШУТИСургуулийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судлаач Э.Дагварсүрэн,
-          Ургамал, хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Б.Оюунтогтох,
-          Шинжлэх ухаан, технологийн сангийн мэргэжилтэн Н.Сайнбилэг нарыг,

Монголын залуучуудын холбооны “Төрийн залуу түшээ” медалиар:
-          Шинжлэх ухаан технологийн сангийн мэргэжилтэн Ш.Тэгшжаргал,
-          Шинжлэх ухаан технологийн сангийн мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг
-          Шинжлэх ухаан технологийн сангийн мэргэжилтэн Ч.Ганзориг нарыг тус тус шагнаж, урамшууллаа.

“Залуу судлаачдын эко семинар”-т дуучин Ц.Амарбаяр буюу бидний хэлж заншсанаар ноён Бондгор, Жүжигчин С.Болд-эрдэнэ нар хүрэлцэн ирж зочид, төлөөлөгчид, залуу эрдэмтэн, судлаач нарын судалгаа, шинжилгээний ажилд амжилт хүсэн ая дууны мэндчилгээ хүргэлээ.

 


2.    Шинжлэх ухаан, технологийн сан, Хавдар, судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа явагдлаа. Энэ ажлын хүрээнд  “Хавдаргүй эрдэм шинжилгээний ажилтан” аянаар Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг хавдрын урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулах, сургалт арга хэмжээ зохион байгуулах, инноваци, цөм технологийн төслийн үр дүнг нэвтрүүлэх, олон нийтэд сурталчлахад харилцан дэмжлэг үзүүлэх хэлбэрээр хамтран ажиллахаар боллоо.

 

 

3.    Гүнжийн хоолойд эрдэмтэн, судлаач нар 2000 гаруй мод /гацуур, улиас/ тарьснаар “Залуу судлаачдын эко төгөл”-ийг бий болгож байгаль, дэлхийгээ хамгаалах, сайн үйлсийн аянд бидэнтэй нэгдлээ.  

4.     Залуу судлаачдын спорт, урлагийн арга хэмжээг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд гардан зохион байгуулж оролцов.Үүнд:
-          Монгол хэлээ хэн сайн мэдэх вэ,
-          Хэн сайн дуулах вэ,
-          Олс таталт,
-          Уулын оргил булаалдах тэмцээн,
-          Сумо бөхийн барилдаан,
-          Шилдэг зохион байгуулалтай баг, хамт олныг тус тус шалгаруулж тэмцээний ялагчдыг шагнаж, урамшуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.    Хаалтын үйл ажиллагааны үеэр  Шинжлэх ухаан технологийн сан, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, корпорац,  Хууль сахиулахын их сургууль   зэрэг оролцогч байгууллагуудад харилцан дурсгалын бэлэг гардуулж, Хууль сахиулахын их сургуулийн Үлээвэр найрал хөгжмийн хамтлаг цэнгээнт бүжгийн аяар нийт залуу судлаачдад бэлэг барилаа.


Ингээд эрхэм залуу судлаачид та бүхний оюун ухаан нь хурц, судалгаа, шинжилгээний ажил нь амжилттай, үр бүтээл нь арвин их байж Монгол улсынхаа шинжлэх ухааны салбарт амжилт гаргаж, дэлхийд үнэлэгдэхийн аз хийморийг бэлгэдэж, энэхүү “Залуу судлаачдын эко семинар”–ийн арга хэмжээнд сэтгэл хангалуун эрч хүчтэй, урам зоригтой идэвх санаачлагатай оролцсонд талархал илэрхийлье.  


 ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН


 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.