Сүлжээний инженер ажилд авна


1517

Нийтэлсэн

17.06.12

Share

Ажлын байрны зорилго
Байгууллагын гадаад/дотоод, утастай/утасгүй сүлжээг зохион байгуулах, суурилуулах, тохиргоо хийх, шинэ техник технологиудын судлан нэвтрүүлэх, хэвлэн нийтлэх материалын эх бэлтгэх зэрэг ажил үүргүүдийг гүйцэтгэнэ.

Сүлжээний инженерийн ажил үүргүүд

•    Системийн тохиргоо боловсруулж, сүлжээний орчинг бий болгох; системийн суурилуулалтыг удирдах; системийн стандартуудыг тодорхойлж, баримтжуулан мөрдүүлэх;
•    Гүйцэтгэлийг хянаж, сүлжээний гүйцэтгэлийг нэмэгдүүлэх; сүлжээний асуудлууд ба сул зогсолтыг шийдвэрлэх; шинэчлэл хийх хуваарь гаргах; сүлжээний оновчтой байдлыг бий болгоход хамтарч ажиллах;
•    Бодлого, журам боловсруулж, мөрдүүлэх замаар сүлжээний системийг хамгаалах; хандалтыг тодорхойлж, хянах;
•    Шаардлагатай ажил үүргүүдийг гүйцэтгэж, мэдээллийн систем болон байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх;
•    Мэдээлэл цуглуулж, эрэмбэлэн сүлжээний үйл ажиллагааны төлөвийн талаар тайлагнах; төслүүдийг удирдах;
•    Хэвлэлийн эх бэлтгэх, хурал үзэсгэлэн зохион байгуулах зэрэг цаг үеийн бусад ажилд оролцох.

Ажлын байранд тавигдах шаардлага
•    Мэдээллийн технологи, сүлжээний мэргэжлээр төгссөн
•    Сүлжээний төхөөрөмжүүд, свитч, роутер, галт ханын ажиллах зарчим, тохиргооны талаар мэдлэгтэй
•    Microsoft / Linux/ Unix систем дээр ажиллах чадвартай
•    Сүлжээ, домайн контроллер, серверүүдийн талаар мэдлэгтэй байх
•    Шинэ технологи судалж хэрэгжүүлэх, цаашид сурч дадлагажих, ахиж дэвшиж манлайлах чадвартай
•    Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй
•    Хувийн зохион байгуулалттай
•    Багаар ажиллах чадвартай
•    Харилцааны ур чадвар сайтай
•    Өнгө дүрсний мэдрэмжтэй
•    Өргөн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
•    График дизайны програмууд дээр ажиллах чадвартай бол давуу тал болно.

Бүрдүүлэх бичиг баримт
1.    Төрийн албан хаагчийн анкет
2.    Иргэний үнэмлэхийн хуулбар
3.    Мэргэжлийн диплом, сертификатын хуулбар, баталгаажуулсан байх
4.    Гадаад хэлний мэдлэгийн түвшин, ур чадвар тогтоох шалгалтын дүн холбогдох материал
5.    Бусад нэмэлт материал (aжиллаж байсан байгууллагын тодорхойлолт гэх мэт)

Холбоо барих хаяг 
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, 3 давхар, 315 тоот
Утас:  11-327634, 11-70002542
odonchimeg@stf.mn  хаягаар холбогдох материалаа файлаар илгээж болно.
Анкет авах сүүлийн хугацаа: 2017 оны 06 сарын 23
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.