Шинжлэх ухаан технологийн санд өнөөдөр ОХУ-ын Эрхүү хотын Эрдэм шинжилгээний төвийн дарга, Оросын шинжлэх ухааны академийн академич И.В.Бычков зочиллоо.


1506

Нийтэлсэн

17.06.15

Share

Сангийн урилгаар хүрэлцэн ирсэн Эрхүү хотын эрдэм шинжилгээний төвийн дарга профессор, доктор И.В.Бычков ШУТСангийн захирал Д.Энхжаргалын хүлээн авч уулзаж байгаа анхны зочин төдийгүй хоёр байгууллагын 2017 оны Монгол дахь анхны айлчлал байлаа. Энэ удаагийн айлчлал “Монгол Оросын шинжлэх ухаан технологийн салбарын хамтын ажиллагаа 2017-2019” сэдэв дор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал санаачлага гаргах уулзалтын эхлэл болж байгаагаараа онцлогтой.
ШУТСангаас 2017 оныг “Инновацийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Залуу эрдэмтдийг дэмжих” хөтөлбөр гаргаж олон ажлыг эхлүүлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд шийдэгдэх гол асуудлын нэг нь салбар хоорондын залуу эрдэмтэн солилцох, хамтран туршлага хуваалцах, төсөл хэрэгжүүлэх, бие биенээ дэмжих гадаад хамтын ажиллагааг эхлүүлэх юм. Хоёр өдрийн айлчлалын эхний уулзалтаар хамтран хэрэгжүүлэх грант төсөл, цаашдын төлөвийг тодорхойлох, Монголд тулгамдсан утааны гамшгийг арилгах мөрөөдлөө үр дүнд хүргэх хамтарсан шинэ технологийн "ноу хау" юу байж болох талаар ШУТСангийн захирал Д.Энхжаргал Эрхүүгийн Эрдэм шинжилгээний төвийн дарга И.В.Бычковтай санал солилцов.


Цаашид гадаад харилцаагаа өргөжүүлж ялангуяа харилцан сонирхож буй Монгол-Орос-Хятадын хамтарсан судалгаа боловсруулалтын ажлыг эхлүүлэх шав тавих тал дээр түлхүү ярилцлаа.
Сангийн захирал Д.Энхжаргал улсын санхүүжилтээр санхүүжигдсэн шинжлэх ухаан, технологийн салбарын Монгол инновацийн өнөөгийн байдал, сангийн үйл ажиллагааны талаар танилцуулга илтгэл тавьсан ба Оросын шинжлэх ухааны академийн академич И.В.Бычков ШУТСанд зочлонгоо Монгол эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэнтэй танилцаж, "Монгол брэнд" лаазалсан махан татшийг онцгойлон "магтлаа".


Уулзалтад ШУТСангийн захирал Д.Энхжаргал, зөвлөх доктор, профессор Б.Батбуян, Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Будням, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан С.Шийрэв-Адъяа ШУТСангийн Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Солонго, хамтарсан төсөл хариуцсан мэргэжилтэн Ш.Тэгшжаргал, гадаад харилцааны мэргэжилтэн Н.Амраа нар байлцлаа.


Маргааш буюу айлчлалын 2 дахь өдөр зочин төлөөлөгч И.В.Бычковыг БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар хүлээн авч уулзах ба Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэнгээр зочилж эко тур аялал хийнэ.

 

 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.