IMSAC  “Анагаахын Оюутны Олон Улсын Эрдэм Шинжилгээний Анхдугаар Хурал” 2017 оны 7-р сарын 5 - 9-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.


2273

Нийтэлсэн

17.06.20

Share

IMSAC  “Анагаахын Оюутны Олон Улсын Эрдэм Шинжилгээний Анхдугаар Хурал” 

 


“Анагаахын Оюутны Олон Улсын Эрдэм Шинжилгээний Анхдугаар Хурал” нь БСШУЯ, ШУТС, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Нотолгоонд суурилсан НӨЛӨӨЛӨЛ зорилго дор анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил, ирээдүйг тодорхойлох орон орны залуу судлаач оюутнуудын уулзаж, салбартаа гаргасан шинэ санаа, бүтээлээ хуваалцан хэлэлцэх, танилцан нөхөрлөх цаашлаад хамтран ажиллах гүүр болж,  асуудал, түүний шийдлийг олох гарц болж 2017 оны 7-р сарын 5-аас 9-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Тус хуралд оролцсоноор та 

  • Шинжлэх ухаанаар дамжуулж олон хүний амьдрал, нийгэм, анагаах ухаанд томоохон эерэг нөлөөллийг үзүүлсэн 14 эрхэмийн үнэ цэнэтэй илтгэл;
  • Системийн сургалтаас олж авах боломжгүй, мэргэжлийн ур чадваруудыг эзэмших 15 төрлийн дадлага хичээлээс 4-г сонгон салбартаа тэргүүлэх мэргэжилтнээс суралцах; 
  • Олон улсын төлөөлөл болсон залуу судлаачидтай эрдэм шинжилгээний бүтээлээ уралдуулах, танилцан нөхөрлөх, хамт аялан гайхалтай дурсамжийг бүтээх;
  • Шинэ санаагаа хэрэгжүүлэх судалгааны болон инновацийн бүтээлийн грант авах боломжийг олж авна.
     

Дадлага хичээл

 

 

Хурлын дадлага хичээлээр дамжуулан та аль ч сургалтын системээс олж авах боломжгүй мэдлэг, чадварыг эзэмших болно. Та өөрийн сонирхсон чиглэлийн дагуу 15 төрлийн дадлага хичээлээс дурын дөрвөн дадлага хичээлийг сонгон оролцох боломжтой бөгөөд богино хугацаанд маш их мэдлэг, ур чадварыг эзэмших алтан боломж таны гарт байгаа гэдгийг бүү мартаарай !!!  

Дадлага хичээл тус бүр 1 цаг 30 минут үргэлжлэх бөгөөд хамрагдсан хүн тус бүрт сертификат олгогдоно. Оюутны тоо хязгаартай тул та өрсөж бүртгүүлээрэй!!!  

 

Асуудлаас шийдэлрүү! – Шинэ төслийн  хэлэлцүүлэг

 


Нийгэмд тэр дундаа эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хамгийн том асуудал юу байна вэ? Тэдгээр асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв шийдэл юу байж болох вэ? Хүн бүрд өөрийн гэсэн гайхалтай шинэ санаа нуугдаж байдаг гэвч тэдгээрийн чухам хэдийг нь өнөөдөр нүдэнд харагдаж, гарт баригдах бодит шийдэл болгон хэрэгжүүлсэн бол? Та шинэ санаагаа хэрэгжүүлэх боломжийг “Анагаахын Оюутны Олон Улсын Эрдэм Шинжилгээний Анхдугаар Хурал”–ын “Шинэ төслийн хэлэлцүүлэг”-ээс олох болно. 2017 оны 7-р сарын 8-н бол таны санааг дэмжих салбар бүрийн шилдгүүдийн зөвлөгөө, ГРАНТыг бэлдсэн тул та энэхүү боломжийг бүү алдаарай !!!


Хурлын цагийн хуваарь: 


Залуу судлаач та бүхнийг өөрсдийн хүсэл сонирхол, бололцоондоо тааруулан хурлын өдрүүдээс сонгон оролцох боломжийг IMSAC олгож байна.

  • 7-р сарын 5 болон 7 өдрүүд: Эрдэм шинжилгээний өдрүүд буюу аман болон ханан илтгэл, дадлага хичээлүүд, зочин илтгэгч нарын илтгэл.  
  • Зөвхөн аман болон ханан илтгэлүүдийг  үзэх эрх бүхий тасалбарыг 1$ авах боломжтой. (Зочин илтгэл, дадлага хичээл, бусад үйл ажиллагаанд оролцохгүйгээр)
  • 7-р сарын 6 болон 8 өдрүүд: Олон улсын соёлын арга хэмжээ, Монгол үндэсний соёлын арга хэмжээ, Салса үдэш, Шинэ төслийн хэлэлцүүлэг, Хаалтын үдэшлэг зэрэг нь зохион байгуулагдах болно.
  • 7-р сарын 9 : Хурлын дараах аяллын өдөр бөгөөд хотоос гадна байрлах жуулчны баазад байрлаж бэсрэг “Эрийн гурван наадам”-ыг зохион байгуулах бөгөөд Монгол соёл, ёс заншлыг илүү ойроос үзэж сонирхохоос гадна хөгжөөнт тоглоом, тэмцээн, үдэшлэг багтана.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Танд амжилт хүсье! 

АНАГААХЫН СУДЛААЧДЫН САЙН ДУРЫН НЭГДЭЛ Нийгэмд Үйлчилдэг ТББ
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж, АШУҮИС-ийн төв байр, 101 тоот
Утас: (976-)99754488, Шуудангийн хаяг: 48/111,

fb.com/IMSAC2017 , imsac207.com
E-mail: mrvc.ngo@gmail.com
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.