ШУ-ны салбарын ажилчдын спортын 4 төрөлт тэмцээний шатрын эмэгтэй төрлөөс ШУТСангийн тамирчин IV байрт шалгарлаа


849

Нийтэлсэн

17.10.27

Share

Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагддаг “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт" тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 26-наас 11 сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Салбар хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын спорт, соёлын олон төрөлт тэмцээний салхийг оюун ухааны спорт шатрын төрлөөр эхлэж өчигдөр дүнгээ гаргав.

Шатрын төрөлд Шинжлэх ухаан технологийн сан, Олон улсын харилцааны хүрээлэнгийн нэгдсэн баг тамирчид маань амжилттай оролцлоо.

Манай шатрын багийн тамирчид ганцаарчилсан эрэгтэй төрлийн тоглолтоос ОУХХүрээлэнгийн мэргэжилтэн И.Энхболд 6-р байр, эмэгтэйчүүдээс ШУТСангийн шинжээч Ш.Тэгшжаргал 4-р байрыг тус тус авлаа.  Шатрын эрэгтэй баг нийт оноогоор 4-р байр, эмэгтэй багийн дүнгээр 7-р байранд орж тамирчдын нийлбэр дүнгээр 15 багаас 4-р байр эзэлсэн амжилт үзүүллээ.

Шатрын тэмцээнийг 2017 оны 10 дугаар 26-ны Пүрэв гарагийн 9:00 цагаас “Хос Мастер” шатрын клубын (Шатрын клубын байршил: БЗДүүрэг, 13-р хороолол, ерөнхий боловсролын 84-р дунд сургуулийн зүүн хойно) байранд амжилттай зохион байгуулагдсан ба дараагийн тоглолт теннисний төрлөөр өрсөлдөнө.

 

 Оролцож буй баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэе.

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.