Шинжлэх ухаан технологийн сангаас санаачлан ажлын бүтээмж, цаг ашиглалтыг сайжруулах, төрийн албыг чирэгдэлгүй хурдан шуурхай явуулах зорилгоор байгууллагын үйл ажиллагаа, хяналт, удирдлагын нэгдсэн “Able” системийг байгууллага дотроо болон харилцагч байгууллагуудад нэвтрүүлж эхлэхээр ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр буюу 11 сарын 30 өдөр “Эйбл софт” ХХКомпанитай хамтран 12 эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хүний нөөц, бичиг хэрэг, програм хангамжийн 20 гаруй мэргэжилтнүүдэд able програмын сургалтыг амжилттай зохион байгуулж явууллаа.
Сургалтын үр дүнд Able програмын ажил хэрэг, хүний нөөц, албан бичгийн хөтлөлтийн програмыг өөрсдийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх бүрэн боломжтой болсон юм.





ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН