ШУТСангийн захирал Д.Энхжаргал “Эрүүл мэндийн салбарын инновацийн бүтээгдэхүүнд Шинжлэх ухаан технологийн сангаас олгосон санхүүжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээ” сэдэвт илтгэлээр оролцлоо.


631

Нийтэлсэн

17.12.06

Share

Өнөөдөр буюу 2017 оны 12 сарын 06-нд “Эрүүл мэнд – нөхөн үржихүй - инноваци” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос санаачлан, ЭМЯам, НҮБ-ын хүн амын сан, БСШУСЯамтай хамтран Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, НББСШУБХорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн М.Билэгт, ШУТСангийн захирал Д.Энхжаргал болон эрүүл мэндийн салбарын төлөөлөл 60 гаруй байгууллагын удирдлага, ажилтан оролцож, санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт 3 илтгэл тавигдсан бөгөөд ШУТСангийн захирал Д.Энхжаргал “Эрүүл мэндийн салбарын инновацийн бүтээгдэхүүнд Шинжлэх ухаан технологийн сангаас олгосон санхүүжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээ” илтгэлээр оролцлоо. 
Тус хэлэлцүүлгийн үеэр эрүүл мэндийн салбарын гарааны компаниуд өөрсдийн үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, танилцуулав.

 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

МЭДЭЭЛЛИЙН САН, МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.