“Шинжлэх ухаан, технологи, инноваци 2017” үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээл”-ийн шагналыг зургаан бүтээгдэхүүнд олгов


1083

Нийтэлсэн

18.01.22

Share

“Шинжлэх ухаан, технологи, инноваци 2017” үзэсгэлэнгийн

“Шилдэг бүтээл”-ийн шагналыг зургаан бүтээгдэхүүнд олгов

 

бүрийн “Шинжлэх ухааны ажилтны өдөр” мэдлэг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 2017 оны “Шинжлэх ухаан, технологи, инноваци”-ийн үзэсгэлэнгээс “Шилдэг бүтээл”-ийн шагналыг зургаан бүтээгдэхүүнд олгосон билээ.

“Шинжлэх ухаан, технологи, инноваци 2017” өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээл” номинацийн сонгон шалгаруулалтыг шинжлэх ухааны салбарт харъяалагдах 100 орчим байгууллагын 300 гаруй инновацийн бүтээгдэхүүнээс шалгаруулсан юм. Үзэсгэлэнд дэлгэн тавьсан эрдэмтдийн оюуны үнэт бүтээлийг Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий бүтээмж өндөр чансааны үзүүлэлтээр шалгаруулдаг.

 

ТЭРГҮҮН БАЙР

Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн С.Батмөнх, Б.Одонхишиг, Б.Жаргалсайхан зохиогчтой “ИЛЧ -2.0 дулааны аккумлятор”

Дэвшилтэт технологи: Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эрдэмтдийн багийн бүтээсэн шөнийн цагийн цахилгаанаар халах фазын шилжилтийн дулааны аккумлятор нь оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл цахилгааныг дулаанд шилжүүлэн хурааж өдрийн турш цахилгаан хэрэгслэлгүйгээр сууцны температурыг 20-24 градуст тогтмол барих хүчин чадалтай.

 

ДЭД БАЙР

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Отгоо, Ц.Дэжидмаа, Т.Батсүх, Д.Сангажав нарын зохион бүтээсэн “УУРАГ, АМИН ДЭМЭЭР БАЯЖУУЛСАН ЭРДСИЙН ШАХМАЛ ТЭЖЭЭЛ”

Дэвшилтэт технологи: Өвөл, хаврын улиралд даарч, сульдсан малыг өлчиржүүлэх, тэжээлийн шимт бодисын шингэцийг 20-30 %-иар нэмэгдүүлж, зүй бусын хорогдол 10.2% -иар, амьдын жингийн бууралтыг 12.1-13 %-иар бууруулна.

ДЭД БАЙР

“Арьс трейд” ХХК-ийн хэрэгжүүлсэн Ч.Авдай удирдагчтай “Арьс шир боловсруулах процессуудын орчны хэлбэлзлийг тогтворжуулах дэвшилтэт технологи” инновацийн төслийн хүрээнд бий болсон хром хүнд метал давс хүчил агуулаагүй химийн материал ашиглан арьсыг гүн боловсруулах шинэ эко технологи.

Дэвшилтэт технологи: Үйлдвэрийн технологийн явцад гарч буй хром, хүнд метал, давс, хүхрийн хүчил агуулсан хаягдал усыг зогсоож, саарал усыг гаргах, хүний эрүүл мэндэд хоргүй, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийг бууруулах цоо шинэ технологи нэвтрүүлж үйлдвэрлэлтийг 100 хувь амьдралд нэвтрүүлсэн.

ГУТГААР БАЙР

Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны “Уужим булган” ХХК-ийн эрдэмтэн Ж.Дугаржав, Д.Алтанхуяг зохиогчтой “Үнэр арилгагч ях бэлдмэл”

Дэвшилтэт технологи: Цэвэрлэх байгууламжийн лаг, жорлонгийн бохир, эвгүй үнэрийг арилган хоргүйжүүлэн халдваргүйжүүлнэ.

 

ГУТГААР БАЙР

Физик технологийн хүрээлэнгийн П.Золбаяр, Ч.Баясгалан, Г.Бат-Эрдэнэ, У.Батхишигт, М.Бат-Орших зохиогчтой “Усан халаалтын зуухны автомат хяналт, удирдлагын систем”

Дэвшилтэт технологи: Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөөс үүдэлтэй утаат агаарын бохирдлыг бууруулах зорилготой зохион бүтээсэн усан халаалтын зуухыг бүрэн автоматжуулсан техник, програмыг хосолсон биет бүтээл

 

ТУСГАЙ БАЙР

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн доктор Б.Бат-Эрдэнэ удирдагчтай “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох” Шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд судлаач Б.Мөнхдоржийн боловсруулсан “Хорих ялыг дүйцүүлэн хасаж тооцоход хэрэглэх математик статистикийн аргачлал”

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.