Хараагүй болон харааны бэрхшээлтэй бага ангийн сурагчдын сурах бичиг болон үлгэрийн номыг брайль-крилл хослуулан хэвлэх” төслийн гараа амжилттай эхэллээ


1499

Нийтэлсэн

18.02.06

Share

“Хараагүй болон харааны бэрхшээлтэй бага ангийн сурагчдын сурах бичиг, үлгэрийн номыг брайль-крилл-зураг дүрс хослуулан хэвлэх” төслийн албан ёсны нээлт МХҮХ-ны байранд 2018 оны 02 сарын 06-ны өдөр боллоо. 
Ном дэлгэрүүлэх ёслолын нээлт дээр МХҮХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл хэлсэн үгэндээ, тусгай 116 дугаар сургуулийн сурагчид бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа хэдий ч тэдэнд зориулсан брайль-крилл сурах бичгийн хүртээмж маш хангалтгүй, 1 дүгээр анги гэхэд брайль цагаан толгойн ганц сурах бичигтэй өдий хүртэл явсан. Улсын хэмжээний тусгай сургуулийн 9 дүгээр анги л мэдээллийн технологи, англи хэл, нийгмийн ухааны гурван хичээл брайль сурах бичигтэй" гэдгийг онцолж байв. Харин энэ байдлыг арилгаж хараагүй болон сул хараатай сурагчдын оюуны мэлмийд хөрөнгө оруулалт хийж 1-3 ангид үзвэл зохих  хичээл тус бүрийг сурах бичигтэй болгож цаашид тэднийг бие даан амьдрах, нийгэмд төлөвших олон асуудлыг шийдэх боломжийг нээлттэй  болгож, үр дүнтэй хэрэгжихэд үнэтэй зөвлөгч ямагт байсан МХҮХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх, тус холбооны сайн дурын гишүүн ШУТСангийн захирал Д.Энхжаргал, санхүүжүүлэгч Австралийн Засгийн газар болон Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри, БСШУСЯ-ныханд баярласнаа илэрхийллээ.

Сүүлийн үеийн брайль хэвлэх машины эхний ээлжийг суурилуулсан ба ингэснээр тус сургуулийн бага ангийн сурагчид брайль-кирилл-зурагт дүрс хосолсон 15 хичээлийн нийт 220 сурах бичиг хэвлэгдэж эхлэх юм. Өнөөдөр буян номын үйлийг эхлэх, номын абшиг авах сайн өдөр тохиож байгааг Д.Энхжаргал захирал бэлэгшээж, “Жангар туульс”-ийн хураангуйлсан эх зохиолыг  үлгэрийн номын эх бэлтгэл болгон МХҮХ-ны Ерөнхийлөгчид хүлээлгэн өглөө. Д.Энжаргал захирал үлгэрийн номыг гардуулахдаа, сурагчдын суурь боловсрол  олгох “брайль-крилл-зурагт дүрс” хосолсон анхны сурах бичгийг өндөр түвшинд хэвлэх тоног  төхөөрөмжийг шинэчилж чадлаа. Цаашид тусгай сургуулийн 4-12 ангийн бүх сурах бичгийг хэвлэх  номын буян энэ өдрөөс дэлгэрч байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Өнгөрсөн намар ШУТСан МХҮХ-той “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан ба хамтын ажиллагааны үр дүнд дараах асуудлуудыг шийдвэрлэж өглөө гэдгийг албаны хүмүүс бүгд онцолсон юм. Үүнд:
1.    Хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах боловсрох эрх хязгаарлагдмал байдлаас гарч тэгш нээлттэй болно.
2.    ЕБС-аар олгодох бүрэн болон бүрэн бус боловсролыг хүртээмжтэй эзэмших боломжоор хангагдана.
3.    Харааны бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, гэр бүлийн ачаалал багасч гэрийн даалгавар хийлгэхэд тус дөхөм болно. 
4.    Брайль үсэг мэдэхгүй эцэг эх нь хүүхдийнхээ суралцах үйл ажиллагаанд хяналт тавих  боломжтой болно.
5.    Хараагүй болон сул хараатай хүүхэд нь цаашид  хичээлдээ дур сонирхолтой болох, багаасаа номтой нөхөрлөх, мэдлэг олох эх суурийг тавьж өгнө.
6.    Ерөнхий эрдмийн хичээлийг багшийн амнаас бус сурах бичгээс олж авах боломж бүрдэнэ.
7.    Сурагчид ерөнхий эрдмээр олж авах суурь боловсролыг чанартай эзэмшиж, ирээдүйн мэдлэг боловсролтой иргэн бэлтгэгдэх боломж бүрдэнэ.
8.    Төр, хувийн хэвшил, гаднын байгууллагын гурвалсан холбооны хамтын ажиллагаа бэхжиж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага дээшилнэ.

Байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд 116-р тусгай сургуулийн сурагчдын ирээдүйн боловсролд нь хөрөнгө оруулалт хийж байгаа Австралийн Засгийн газар болон төслийг хамтран хэрэгжүүлэгч ШУТСан, МХҮХ-ны хамт олондоо ажлын амжилт хүсье. 
МХҮХ-ны дэргэдэх “Ярьдаг болон брайль ном хэвлэх төв”-ийн хэвлэлийн машин тоног төхөөрөмж ийнхүү шинэчлэгдэж улмаар хүүхэд бүр сурах бичигтэй болгох буянтай ажил улам дэлгэрэх болтугай.

 

 


 

Төслийг санхүүжүүлэгч Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтрид төслийн гүйцэтгэгч МХҮХолбооноос талархлын өргөмжлөл гардуулав. 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.