МОНГОЛ ЭРДЭМТДИЙН ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА


1194

Нийтэлсэн

18.03.05

Share

ШУТСангаас санхүүжигдсэн төслийн үр дүнд  бий болж, Монголын эрдэмтдийн оюун ухаанаар бүтсэн инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, байнгын үйл ажиллагаа бүхий  үзэсгэлэнгийн танхимын нээлт өнөөдөр боллоо. 

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, БСШУСЯ-ны  Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл, ШУТҮЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж, ШУА-ийн Орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, Олон улсын стандартын академийн захирал У.Отгонбаяр, БСШУСЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний 21 хүрээлэнгийн захирал, гарааны компани, их дээд сургуулиуд болон бусад  холбогдох байгууллагын  төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм.

 

 

 

“Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-ын нээлтэд  Улсын захиалгат төсөл, инновацийн төсөл, цөм технологийн төсөл, гадаадтай хамтарсан төслийн үр дүнд бий болсон 70 гаруй бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн бөгөөд ,
1.    ШУТИС-ийн багш, доктор Ц.Батсайхан “Эсгий ширдэгний түүхэн хувьслын цогц үзмэрүүд урлаж бүтээл, вертуаль музей байгуулах” нэртэй инновацийн төслийн хүрээнд гарсан “Ширмэл ширдэг”,
2.    Палеонтологи геологийн хүрээлэнгийн захирал  Х.Цогтбаатар “Палеонтологийн олдвороос хуулбар хэв хийх” нэртэй инновацийн төслийн хүрээнд гарсан “Палеонтологийн олдворын хэв”,
3.    МААЭШХ-ийн захирал Ц.Батсүх “Эрдсийн баяжмал долооцын үйлдвэрлэл” нэртэй инновацийн төслийн хүрээнд гарсан “Эрдсийн баяжмал-долооц”,
4.    Мал эмнэлгийн хүрээлэн Доктор Я.Ганболд “Царцааны түүхий эдээс гаралтай Акоритракт бэлдмэл болон Цармон нэмэгдэл тэжээл үйлдвэрлэн нийлүүлэх” нэртэй инновацийн төслийн хүрээнд гарсан “Царцааны бэлдмэл /Акритракт/”,
5.    МЭХ-ийн захирал Б.Батцэцэг “Малын хачиг шавьжийн эсрэг үйлчилгээтэй шинэ эмийн үйлдвэрлэл” нэртэй инновацийн төслийн хүрээнд гарсан Делтамон пур-он,
6.    Доктор С.Сээсрэгдорж “Жоншноос эмийн уламжлалт технологийн аргаар биологийн идэвхит бэлдмэл гарган авах” нэртэй инновацийн төсөл, Антацид кальци-6, Остео калци-5 зэрэг мэдлэг, оюун шингэсэн бүтээлээ танилцууллаа.

 

 

 

Мөн ШУТСан нь Олон улсын стандартын академитай “Хамтран ажиллах гэрээ” байгуулснаар ШУТСан төдийгүй эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд үйл ажиллагаандаа ОУ-ын стандартуудыг нэвтрүүлэх, улмаар ЗГ-ын 2017 оны “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай” 295 дугаар тогтоолын “шинжлэх ухаан, технологийн хөгжилд үндэсний чадамжийг оновчтой ашиглах, олон улсын туршлага, гадаадын дэвшилтэт технологийг зохистой нутагшуулах” 2.3.3 заалтыг хэрэгжүүлэх боломж бидэнд нээгдэж байна.

 

 

 

 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.