Японы JSPS нийгэмлэгийнхэн ШУТСанд зочлов.


571

Нийтэлсэн

18.04.20

Share

ШУТСангийн захирал Д.Энхжаргал шинжлэх ухааныг дэмжих Японы JSPS нийгэмлэгийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын удирдлагатай өнөөдөр уулзлаа.

Энэхүү анхны ажил хэрэгч уулзалт шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадваржуулж, хоёр орны эрдэмтдийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, судалгаа хөгжүүлэлт, эрдмийн ажлаа Японд хийж, ажиллангаа суралцах боломж, нөхцөлийг эрэлхийлсэн гадаад хамтын ажиллагааг өргөтгөх чухал сэдвийг онцлов.

ШУТСан салбарын залуу судлаачдыг JSPS тэтгэлэгт хамруулахад гүүр гарц болох ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх үүднээс залуу судлаач, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудад чиглэсэн олон улсын хөтөлбөрийн талаар уулзалтын эхэнд мэдээлэл өгөв.

 

Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, өргөн цар хүрээтэй хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг тус JSPS 1932 онд Японы эзэн хааны санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан ба эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэгч Японы тэргүүлэх байгууллагуудын нэг юм.

Үйл ажиллагааны гол чиглэл:
• Судалгааны төслийг санхүүжүүлэх
• Эрдэмтдийн залгамж халааг дэмжих
• Олон улсын хамтарсан судалгааг хөгжүүлэх
• Их сургуулиудын шинэчлэлтийг тус тус дэмждэг ба санхүүжилтыг Японы Боловсролын яамнаас гаргадаг ажээ.

Өнөөдрийг хүртэл Монголоос жилдээ нэгээс илүүгүй эрдэмтэн тэтгэлгийг хүртсэн гэсэн хангалтгүй тоог JSPS-ийнхэн хэллээ.

Тиймээс Монголын шинжлэх ухааны салбарынхнаас энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг манай залуус өөрсдөдөө олгож, япон талаас хүлээн авагчаа олсон тохиолдолд хөтөлбөрт хамрагдах Таны хүсэлтийг JSPS-ийнхэн жилд 2 удаа хүлээн авч хариу өгдөг давуу тал олонтай.

ШУДЯН-ийн санхүүжилт 3.4 сая америк долларт хүрсэн ба дэлхийн 45 орны 85 институттай хамтран ажиллаж байна.

Олон улсын хамтын ажиллагаа, боловсон хүчнийг хөгжүүлэх зорилготой хөтөлбөрт Монгол эрдэмтдээ хамруулж оюуны хөрөнгө оруулалт хийх болно гэдгийг Д.Энхжаргал захирал өнөөдрийн сeминарт хүрэлцэн ирсэн залуу судлаачдад амалсан юм. 
Хөтөлбөрийн хугацаа судалгааны цар хүрээнээс хамаарч янз бүр.
Доод тал нь 1-5 сар. Дээд тал нь 1-3 жил. Нэг долоо хоногийн хугацаатай тэтгэлэг ч байдаг байна.
Хөтөлбөрөөс сонирхуулбал, 
1.Судалгаа, боловсролын төвүүдийг нэмэгдүүлэх /оролцогч талууд нь ижил хэмжээний санхүүжилтийг гаргах үүрэгтэй/
2.BRIDGE тэтгэлэгт хөтөлбөр. Өмнө нь энэ нийгэмлэгийн бусад хөтөлбөрт хамрагдаж байсан гишүүдийг Японд дахин ирж хамтын ажиллагаа, судалгааны сүлжээгээ бэхжүүлэх боломжоор хангадаг. 2-6 долоо хоног, аяллын зардал цаанаас нь даана. 3.RONPAKU (Диссертаци, PhD) хөтөлбөр. Диссертациа бичсэн судлаачдыг Японд докторын зэрэг хамгаалах боломжоор хангах.
4.HOPE уулзалт. Ази-Номхон далайн орнуудын залуу судлаачдыг Нобелийн шагналтнууд болон дэлхийн тэргүүлэх эрдэмтэдтэй харилцаа холбоо тогтоох боломж олгох гэх мэт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.