“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ эхэллээ


101

Нийтэлсэн

18.05.01

Share

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ өнөөдөр улс орон даяар эхэллээ. Тус баярыг ийнхүү 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа бөгөөд энэ жил  “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриан дор зохиогдох аж.
Энэхүү баярын хүрээнд “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСЭГ-ӨВ, СОЁЛ, ХЭРЭГЛЭЭ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Уран зургийн галерейд зохион байгуулагдаж байна.
Хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Бичиг соёл боловсролын төвөөс хамтран зохион байгуулж байна. 

 

 


 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.