"Инновацийн 7 хоног - 2018"-ийн хүрээнд “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэн Дархан хотноо зохиогдоно.


938

Нийтэлсэн

18.05.04

Share

Жил бүр зохион байгуулагддаг “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, түүний үр шимийг хүртэх, түгээн дэлгэрүүлэх, үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, биет бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, газар тариалангийн бүс нутаг Дархан хотод  зохион байгуулж улмаар орон нутагт инновацийн соёл, дэд бүтэц, маркетинг, менежментийн эко орчинг бүрдүүлэх зорилготой билээ.

 

 

“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний хүрээнд Хөдөө аж ахуйн салбарын “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэнгийн арга хэмжээ 2018 оны 05 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Дархан хотод зохион байгуулагдана.  

 

 

Энэхүү үйл ажиллагаанд орон нутгийн оролцоог нэмэгдүүлснээр хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй  аж ахуйн нэгж, компаниудын инновацийн үйл ажиллагааны үр дүн, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдааны үр дүнд төр-эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн инновацийн түншлэлийн  цар хүрээг нэмэгдүүлэх боломж олгох юм.

Та бүхнийг Дархан хотод зохион байгуулагдах тус арга хэмжээнд өргөнөөр оролцож, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, инновацитай танилцахыг урьж байна.

 


 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.