МЭДЛЭГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙГ ТАТВАРЫН БОДЛОГООР ТӨР ДЭМЖИЖ 3 ЖИЛ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ БОЛЛОО


258

Нийтэлсэн

18.05.11

Share

Дөрөв дэх жилээ зохион байгуулагдаж буй “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ энэ сарын 7-13-ны хооронд өргөн хүрээтэй зохион байгуулагдаж, хөтөлбөрийн дагуу арга хэмжээ үргэлжилсээр байна.
Энэ жилийн хувьд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийн гол цөм Дархан-Уул аймагт “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэн энэ сарын 8-9-нд  2 өдөр амжилттай зохиогдож өчигдөр өндөрлөлөө. 
Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Гарааны компаниудыг дэмжих, инновацийн соёлыг төлөвшүүлж төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор “Монголын инновацийн 7 хоног-2018” салбар арга хэмжээг анх удаа орон нутагт зохион байгуулсан нь хамгийн зөв шийдвэр байлаа.

 

 

 

Форумын эхний өдөр шинжлэх ухааны хөдөө аж ахуйн салбарын хүрээлэнгийн захирлууд шинжлэх ухаан, технологи, инновацийн үр дүнгүүдийн талаар илтгэл хэлэлцсэн бол 2 дахь өдөр нь Монгол Улсын мал үржүүлэг, биотехнологийг шинэ шатанд гаргах, малын удмын сангийн гүйцэтгэх үүрэг, гарааны компаниудын хүндрэл бэрхшээл, Дарханы үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа, бүс нутгийн хөгжилд инновацийн соёлыг дээшлүүлэх зэрэг асуудал дэвшүүлсэн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
ШУТСангийн захирал, доктор Д.Энхжаргал “Инновацийн төслийн хэрэгжилт, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлууд” сэдвээр илтгэл тавьж 2 дахь өдрийн форумыг эхлүүлсэн юм.  
Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт, амжилт, биет бүтээгдэхүүн, үр дүнгүүдийн талаар салбарынхан чиглэл тус бүрээр нийт 11 илтгэл хэлэлцэж ба Ургамал,газар тариалангийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Я.Мягмарсүрэн  модератораар ажиллалаа. 

 



Үзэсгэлэнгийн хаалтын өдөр үндэсний үйлдвэрлэгч, Монгол инноваци үйлдвэрлэгчдээ төр татварын бодлогоор дэмжиж татварын хөнгөлөлт хүртэл үзүүлэх болж ТЕГ-аас Дарханы Ургамал,газар тариалангийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны 3 компанид 3 жил татвараас хөнгөлөх эрхийн бичиг "БАТЛАМЖ" гардуулав.
Ийнхүү гаднын улс орны жишгээр  инноваци бүтээгч нартаа татварын хөнгөлөлт үзүүлж, төрөөс дэмжсэн бодит үр дүнг бүсийн форум, үзэсгэлэнд оролцогч компаниуд хүртлээ.


 

Инновацийн 7 хоног салбар арга хэмжээ "Хөдөө аж ахуйн тeхник, тeхнологи" форумд хотоос оролцож байгаа гарааны компаниуд инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулж үзэсгэлэн худалдаа болсон. 
Дарханы “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” үзэсгэлэнд хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, цөм технологи, инновацийн төслийн үр дүнд бий болсон биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй, малын үүлдэр угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний худалдан авалт, борлуулат их байв.
Тухайлбал, хөдөөгийн нөхцөлд малчид, фермерийн өрхийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд тохирсон усалгааны усан үүсгүүрийг сонирхсон иргэд их байв. Уг насос сэргээгдэх эрчим хүчний тусламтайгаар голын усыг 50 метр өндөрт, 4 км хүртэл уртын зайнд хүргэх,  хүчин чадалтай юм байна.


                                 


Ийнхүү орон нутгийн засаг захиргааны байгууллагыг бүс нутгийн онцлогтой уялдуулсан Дарханы “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн харилцаанд татан оролцуулснаар хөдөө аж ахуй, ялангуяа газар тариалангийн салбарт шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүлэх, энэ талаар санаачилга гаргаж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
Монгол инновацийн 7 хоног-2018" хөтөлбөрийн нэг "Инновацийн түншлэл-хөгжлийн гарц" чуулганаар ШУТСангийн хамт олонд "Талархал", Д.Энхжаргал 

 

 

Бүсийн арга хэмжээг санаачлагч, ерөнхий зохион байгуулагч ШУТСан, хамтран зохион байгуулж бүх талын дэмжлэг үзүүлсэн Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хамт олон болон БСШУСЯ, ХХААХҮЯ, хот, хөдөөгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид, малчид, тариаланч зэрэг 450 гаруй төлөөлөгч Та бүхэндээ талархсанаа илэрхийлье. 
Тэргүүлж оролцох байгууллага:
#Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, гарааны компани 
#Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн 
#Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн 
#Мал эмнэлгийн хүрээлэн, гарааны компани 
#Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, гарааны компани 
#Ургамал газар тариалангийн хүрээлэн, гарааны компани 
#Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, гарааны компани
#Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн 
#Хими, химийн технологийн хүрээлэн 
#ХХААИС болон түүний бүрэлдэхүүн сургууль, гарааны компани 40
#Дархан хотын ЖДҮЭ 
#Орон нутгийн газар тариалан тариалан эрхлэгч, малчид

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.