“KIDS SCIENCE” ЦУВРАЛЫН “АМЬТАН СУДЛАЛ” ТАНИН МЭДЭХҮЙН АНХНЫ ДИЖИТАЛ НОМ МЭНДЭЛЛЭЭ


423

Нийтэлсэн

18.06.01

Share

Мэдээллийн технологид суурилсан дижитал, 4D, шинжлэх ухаан, танин мэдэхүйн “KIDS SCIENCE” цувралын эхний “Амьтан судал” номын нээлт өнөөдөр “Интерном”-д боллоо.
“Эх, үрсийн баяр”-ын өмнөх өдөр номын дээжээ өлгийдөн авч “Номын баяр”-т хүрэлцэн ирсэн зочдоос хамгийн анхны уншигчид нь Хөгжим бүжгийн коллежийн 3-р ангийнхан, тусгай 70-р дунд сургуулийн сурагчдын төлөөлөл, Шатрын дэлхийн аварга Б.Ананд, тэдний эцэг, эхчүүд боллоо.

 


Амьтдын ертөнцтэй биечлэн аялах боломжийг энэхүү номын хуудас бүр олгох ба шинэ содон мэдээллийг уншиж, харж, сонсож, таалж, тайвширч, ухаарч, баярлаж, айж, цочих мэдрэхүйн бүх мэдрэмжийг мэдэрч, оюун ухааны, танин мэдэхүйн, амьтдын шинжлэх ухаантай танилцах боломжтой.

 

 


Энэхүү цувралууд шинэлэг, сонирхол татахуйц хүүхдүүдийн хамгийн их сонирхдог “Яагаад” асуултын мэдээллийг 4D хэлбэрт суурилсан дуу авиа, хөдөлгөөнт үйлдлээр хариулж, танин мэдэхүй, шинжлэх ухааны суурь мэдлэг олгодгоороо онцлогтой.
ШУТСан Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад шинжлэх ухаан, технологи, танин мэдэхүйн боловсролыг олгож ирээдүйн оюунлаг нийгмийг бий болгох, боловсролын инновацийг дэмжин ажиллах зорилгоор шинжлэх ухааны анагаах, байгаль, техник, нийгэм, хөдөө аж ахуйн үндсэн чиглэл тус бүрээр дагнасан дэлхийн болоод монгол эрдэмтдийн шинжлэх ухааны онол, практикт тулгуурласан Augmented Reality /AR/ технологи бүхий 4D номыг цаашид цувралаар гаргахад төр, хувийн хэвшлийнхэнтэй нээлттэй хамтарч ажиллахад бэлэн гэдгээ Та бүхэнд хэлэхэд таатай байна.

 

 


Өнөөдрөөс бидний хүүхдүүдийн гарт очих “Амьтан судлал” ном “Интерном” номын их дэлгүүрт борлогдож буй номнуудаас хамгийн их борлуулалтай “Best seller” ном байх болов уу.
Учир нь хүүхдийн номын зах зээлд дижитал, 4D технологид суурилсан анхдагч нь гэдгээрээ мэдээллийн технологийн зууны бяцхан үрсэд маань “Эх үрсийн баяр”-ын хамгийн үнэтэй бэлэг болж байгаад ШУТСангийн хамт олон баяртай байна.

 

 

 

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.