“ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ-2018: АЖ ҮЙЛДВЭРИЙН ИННОВАЦИ-ОЮУНЫ ӨМЧ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА


1143

Нийтэлсэн

18.06.15

Share

 

ЗОРИЛГО:

  • Монголын шинжлэх ухаан, технологийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох, технологи дамжуулах, инноваци, шинэ мэдлэгт суурилсан эдийн засгийг тэлэх;
  • Шинжлэх ухааны салбарын залуу судлаач, эрдэмтдийн эрдэм шинжилгээний суурь, ахисан түвшний судалгааны ажлыг дэмжиж, шинжлэх ухааны инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд гаргах, түгээн дэлгэрүүлэх;
  • Эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийг бизнесийн салбарт нэвтрүүлэх, үр шимийг хүртэх, салбар, салбар дундын хамтын түншлэлийн үр дүнд инноваци-мэдээллийн технологи-аж үйлдвэрлэл хосолсон хөгжлийг түргэсгэх;
  • Салбарын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, бэхжүүлэх, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж буй ахмад, дунд, залуу үеийн эрдэмтдийн эргэх холбоог дэмжиж, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох;
  • Монгол эрдэмтэн, судлаач, инженер, шинийг санаачлагчдын оюуны өмчийг үнэлж, биет бус хөрөнгөөр бүртгэж, хөрөнгө оруулалтын механизм бүхий орчинг бүрдүүлэх, оюуны өмчийг эргэлтэнд оруулах, хөрөнгө босгох, дэд бүтэц, соёлыг дэмжих ажлыг эрчимжүүлэх;
  • Эрдэмтэн, судлаачдын манлайлал, хариуцлага, нийгмийн оролцоог дээшлүүлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршино.

 

ХЭЗЭЭ:

2018 оны 06 сарын 19-ний өдөр. Мягмар гараг 

Эхлэх цаг 1000цаг

Дуусах цаг 1220цаг

 

ХААНА:

ШУТСангийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”

(МТҮП-ийн III давхар)

 

ЗОЧИН ИЛТГЭГЧ :  

  1. “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг (Ph.D)
  2. “Айтүүлс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга залуу судлаач А.Баттамир
  3. Японы Кловер патент фирмийн Монгол дахь салбар, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинбаяр
  4. ШУТИС-ийн шилдэг залуу судлаач багш Х.Загарзүсэм

ЗОЧИН МЕНТОР:

Японы Кловер патент фирмийн Монгол дахь салбар, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинбаяр

 

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар  

ШУТСАН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.