АНАГААХ УХААНЫ ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ЯВЦЫН ҮР ДҮНГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЛЭЭ


1159

Нийтэлсэн

18.06.26

Share

Шинжлэх ухаан технологийн сан улсын захиалгат цөм технологийн төслийг үр дүнтэй нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор  захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч гурван байгууллага оролцсон нээлттэй тайлан хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.06.26/ анх удаа зохион байгууллаа.

Анагаах ухааны салбарт зүрхний цочмог шигдээсийг эрт илрүүлэн оношилж, мэс заслын эмчилгээний шинэ технологийг иж бүрнээр эмнэл зүйн практикт нэвтрүүлэх цөм технологийн төсөл дээр Монголын зүрх судасны чиглэлээр ноён оргил 12 эрдэмтэн, судлаач, докторууд П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн профессорын удирдлаган дор 2016-2018 оны хугацаанд багаар ажиллажээ. 2018 оны 12 сард хүлээлгэн өгөх цөм технологийн төслийн үр дүнд эмчилгээний гурван шинэ технологи, инноваци нэвтрүүлсэн байна. Энэхүү тайлангийн үр дүнтэй анагаах ухааны салбарын тэргүүлэх, зөвлөх эмч, удирдлагууд хүрэлцэн ирж хөндлөнгийн хяналт, шинжилгээ, дүгнэлт, үнэтэй санал шүүмж нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. 

 

 

 

 

 

 

 

Энэхүү орчин үеийн эмчилгээ, оношилгооны шинэ аргууд болох PPR, бүлэн соруулах, atherectomy аргуудыг хэрэглэх нь манай Монгол Улсын хувьд шинжлэх ухаан, шинэ технологийн том дэвшил гэдгийг багт оролцсон эмч нар онцоллоо.

 

ДЭМБ-н 2015 оны мэдээгээр дэлхий дээр жилд 17,5 сая хүн нас барж, нас баралтын 31%-г зүрхний шалтгаант өвчин эзэлж байна. Титэм судасны өвчний улмаас жил бүр 7,2 сая хүн нас бардаг бол Монголд 2006 онд 10 000 хүн амд ноогдох зүрх судасны тогтолцооны өвчин 501,8 байсан бол 2016 онд 1007,6 болж огцом нэмэгдэж уг тогтолцооны эмгэг хүн амын дундах өвчлөлийн 3-рт орох шалтгаан болж цаашид өсөн нэмэгдэх хандлагатай болсон эрсдэлтэй үед Монгол эмч нарын нутагшуулж буй өндөр технологи асар их ач холбогдолтой юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Зүрхний цосмог шигдээсний эрт үеийн оношлогоо, эмчилгээг эмнэлзүйн пракикт нэвтрүүлэх” арга хэмжээнд манай анагаах ухааны манаад энхийг сахиулахаар  үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа өвчтөн, эмчлүүлэгчдийн хүндлэлийг хүлээсэн эмч нар хүрэлцэн ирж төслийн явцтай танилцаж, санал, шүүмж, дүгнэлтээ тус бүртээ хэлж цаашид салбар, чиглэлтэй холбоотой нээлттэй арга хэмжээг зохион байгуулж байх нь ач холбогдол өндөр болохыг хэлж байв.

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ,
ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ЖАГСААЛТ (2015-2021 ОН)

 

Тэргүүлэх чиглэл:

1. Хүний хөгжил, хүрээлэн буй орчин

2. Хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт

3. Аж үйлдвэрийн дэвшилтэт технологи

4. Өндөр технологи

 “Хүний хөгжил, хүрээлэн буй орчин” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

1. Хүний хөгжил, төлөвшил, боловсролын шинэчлэл;

2. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношилгоо, эмчилгээний технологи;

3. Биологийн төрөл, зүйлийг хамгаалах, байгаль орчны бохирдол, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх технологи;

4. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилтийг сааруулах, дасан зохицох технологи;

5. Усны нөөцийн хамгаалалт, ашиглалтын технологи;

6. Хүрээлэн буй орчны менежмент, байгалийн болон техногенийн гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах технологи.

 

 “Хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

1. Мал, амьтныг эрүүлжүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх технологи;

2. Хүнс, тэжээлийн таримал ургамлын шилмэл сорт гаргах, тариалах, үйлдвэрлэх

         технологи;

3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи.

 

“Аж үйлдвэрийн дэвшилтэт технологи” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

1. Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, хэмнэлтийн технологи;

2. Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи;

3. Эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын технологи;

4. Нүүрс, газрын тос, өнгөт болон хар төмөрлөг боловсруулах технологи;

5. Зам, барилгын материал үйлдвэрлэлийн технологи;

6. Нэгдсэн тээврийн системийн дэвшилтэт технологи.

 

“Өндөр технологи” тэргүүлэх чиглэлийн хүрээнд:

1. Биотехнологи;

2. Шинэ материал, нанотехнологи;

3. Мэдээлэл, харилцаа холбооны технологи, электроник.

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.