ДОКТОРЫН ДАРААХ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ 2018 ОНЫ ЗАЛУУ СУДЛААЧИД ТОДОРЛОО


1338

Нийтэлсэн

18.06.29

Share

БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгааны 2018 оны энэ жилийн тэтгэлэгт 47 төсөл ирснээс журмын дагуу сонгон шалгаруулалт хийж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох 10 төсөл шалгарч өнөөдөр  салбарын сайдаас батламжаа гардан авлаа.

 

 

БСШУС-ын сайд Ц.Цогцолмаа докторын дараах грантын “Батламж” гардуулах ёслолын эхэнд  докторын дараах судалгааны тэтгэлгийн грантад шалгарагсдад талархал илэрхийлээд,  БCШУСЯам шинжлэх ухааны салбарт эрдэмтдийн залгамж хойч үеийг бэлтгэх, дэмжих асуудалд онцгойлон анхаарч байдаг. Монголын үе үеийн эрдэмтдийн залгамж халааг нэр төртэй авч явах, хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг Та бүхэн танай үеийнхэн хүлээж байгаагийн нэгэн том баталгаа гэдгийг онцолж, эрдэм номын ажилдаа сурсан мэдсэн бүхнээ зориулж бодит үр дүнд хүрэхийн төлөө шантралгүй ажиллаж, шинэ ололт, шинэ бүтээлээр дүүрэн байхыг онцолсон юм.

 

 

 

Шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтдийн цаашдын судалгааны ажлын шинэ санааг дэмжих, инновацид чиглэсэн бүтээл, үйлчилгээг бий болгох, оюуны өмчийн хамгаалалт хийх, ирээдүйд олон улсын судалгааны түвшинд хүрэх үйл хэрэгт урам өгөх, залуу докторуудыг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих зорилгоор сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг болгож  2010 оноос олгож эхэлсэн байна.

Энэхүү тэтгэлгийг 86 залуу доктор хүртсэн ба ШУТСангийн захирал Д.Энхжаргал “Докторын дараах тэтгэлэг”-ийн анхны грантыг хүртэж байсан юм.

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит  2018  оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн тэтгэлэгт шалгарсан  судлаачдын жагсаалт

 

 

 

 

Нэр

 

Төслийн нэр,

 

Байгууллага

 

1

 

Нагаанбуугийн Маралмаа

 

 

Байгаль орчноо танин мэдэх угсаатны зүйн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх судалгаа

 

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн

 

 

 

2

 

 

Дашзэвгийн Эрдэнэчимэг

 

Хачигт энцефалит болон япон энцефалит өвчнийг ялган оношлох фермент холбоот эсрэг биемийн урвалын цомог бэлтгэн нийлүүлэх нь

 

ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн

 

 

 

 

3

 

Игорийн Хатанбаатар

 

 

Криптоспоридиозыг оношлох рекомбинант бэлдмэл бэлтгэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх

 

ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн

 

 

 

4

 

Лхамжавын Жамбалжамц

 

Мөндөр ба аадар борооны үүлний симуляцийн судалгаа

 

 

МУИС

 

 

5

Түмэндэлгэрийн Атарсайхан

 

 

Хөх далан хальс жимсээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх

 

 

ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэн

 

 

6

Буджавын Ууганбаяр

 

 

Орон нутгийн стратеги, хөгжлийн загвар боловсруулах нь

 

ШУТИС, ХШУС

 

 

7

 

Зоригтын Бадамхатан

Хожуу цэрдийн үеийн эвэрт үлэг гүрвэл Рготосегаторs аndrewsi-ийн мөчний элементүүдийн гистологийн харьцуулсан судалгаа

 

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн

 

 

 

8

 

Лувсандорж Байгалмаа

 

Стрептокиназа фермент нийлэгжүүлэгч streptоссиз sрр-ийн омог гарган авах микробиологи, технологийн судалгаа

 

ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн

 

 

9

 

 

Бямба-Очирын Нарандалай

 

Химийн аргаар сайжруулсан идэвхжүүлсэн нүүрсэн шингээгч материал гарган авч, хөнгөн үйлдвэрийн хаягдал уснаас будагч бодис салгах

 

 

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн

 

10

 

Ядамын Рэнчинванжил

 

 

Малчдын ахуйн хэрэглээний энергийн хэмнэлттэй төхөөрөмжийн судалгаа, туршилт үйлдвэрлэл

 

 

ШУТИС, МТС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.