Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталжээ


226

Нийтэлсэн

18.08.29

Share

Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталжээ.

 

 


Тогтоолд 113 нэр төрлийн тоног төхөөрөмж хамрагдсан байна. Уг татварын чөлөөлөлтөд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8-р сарын 1-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд энэхүү тогтоол батлагдсанаар аж ахуйн нэгжүүд инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангагдаж, ажлын байр шинээр бий болох, импортыг орлох, экспортод чиглэсэн, зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин, татварын суурь бэхжиж, улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм байна.

 

ЖАГСААЛТ ТАТАХ

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.