TED SCIENCE "ХӨГЖЛИЙН ГАРЦ"


2914

Нийтэлсэн

18.09.10

Share

 

 

 

Зорилго:    

  • Монгол Улсын Засгийн газрын  2017 оны 9 сарын 27-ны өдрийн “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах тухай” бодлогын баримт бичгийн 4.2 дахь заалтын ”Судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” зорилтыг ханган биелүүлэх;

  • Монгол Улсын шинжлэх ухааны салбарын үе үеийн эрдэмтэн, судлаачдын судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэхэд эрдэмтдийн чансааг илэрхийлдэг олон улсын эрдэм шинжилгээний судалгааны бүтээлээс ишлэл авсан индексийн үзүүлэлтээр тэргүүлэгч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол эрдэмтдээс суралцах, туршлага солилцох;

  • Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдын эрдэмтдийн манлайлал, хариуцлага, нийгмийн оролцоог дээшлүүлэх TED Science “Хөгжлийн гарц” лекцийг зохион байгуулж байна.

Хүндэт зочин илтгэгч:

1. “Судлаачид болон эрдэм судлалын сэтгүүлийг ишлэлийн үзүүлэлтээр үнэлэхийн учир”

             Анагаахын шинжлэх ухааны доктор, академич, (Sc.D) П.НЯМДАВАА

2. “Эрдэм шинжилгээний сэтгүүл, судлаачийн үнэлэмж, шалгуур үзүүлэлт”

            Химийн шинжлэх ухааны доктор, академич,  (Sc.D) Ж.ТЭМҮҮЖИН

3.“Биологиос компьютер, компьютерээс биологи суралцах нь”

            Компьютерийн ухааны доктор (Ph.D) И.ЦЭРЭН-ОНОЛТ

4. “Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үнэлэмж”  Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)  

             Д.БОЛДБААТАР

5.  “Түүхийн судалгааг архив болон аман түүхийн сурвалжаар тодотгохын учир” (Дэлхийн II дайны Монгол Улс)

             Түүхийн ухааны доктор (Ph.D) Д.ЭРДЭНЭБАТ

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.