TED SCIENCE "ХӨГЖЛИЙН ГАРЦ"  ШИНЖЛЭХ УХААНЫ ЛЕКЦ ЗАЛУУ СУДЛААЧДЫН ХӨЛД ДАРАГДЛАА


598

Нийтэлсэн

18.09.13

Share

Дэлхийн эрдэмтдийн чансааг илэрхийлдэг олон улсын эрдэм шинжилгээний судалгааны бүтээлээс эшлэл авсан индексийн үзүүлэлтээр тэргүүлэгч Монголдоо төдийгүй Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын шинжлэх ухааны таван салбарын таван эрдэмтний TED SCIENCE "ХӨГЖЛИЙН ГАРЦ" шинжлэх ухааны лекц МУБИС-ийн “Эрдмийн зөвлөл”-ийн хурлын танхимд өнөөдөр /2018.09.12/ болов.

 

 

 

 

 

ШУТСан 25 жилийн ойн хүрээнд шинжлэх ухаан, технологийн эрдэмтэн, судлаачдын манлайлал, хариуцлага, нийгмийн оролцоог дээшлүүлэхэд анхаарч салбарын хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх, боловсрол, мэдлэг, оюуны хөрөнгө оруулалт болгон шинжлэх ухааны лекцийг энэ удаа зохион байгууллаа.

 

 

 

Ирээдүйн үнэ цэн нь хязгааргүй шинжлэх ухааны лекцэнд шинжлэх ухаан, технологийн салбарын залуу судлаач, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулийн докторант, магистр зэрэг 200 орчим залуу судлаачдын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах тухай” бодлогын баримт бичигт ”Судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” зорилтыг хангахад TED SCIENCE "ХӨГЖЛИЙН ГАРЦ" лекцийн илтгэлүүд салбартаа үгүйлэгдэж байсан мэдлэг, туршлага, мэдээлэл солилцох орон зайг нөхсөн арга хэмжээ болж чадав.

Учир нь дэлхийн чансаатай эрдэмтдийн лeкцийн танхим хөл гишгэх зайгүй дүүрч, 120 суудал зассан суудлын тооноос хол давж, үүд хавьд "шахагдсан" зочид хөлөө чилэхийг үл анзааран бүтэн 4 цаг илтгэл бүрийг чих тавин сонссон юм. Зорилго тээн ирсэн залуу судлаач зочдын ихэнх нь үүц дүүрэн мэдлэг шүүрдсэн нь дамжиггүй ээ.

 

 

 

 

 

 

Лeкцийн хамгийн хүндтэй зочин илтгэгч П.Нямдаваа акадeмич хүртэл "Мэдээлэл" бол "Хүч" гэж илтгэлийнхээ дундуур онцолж, уг арга хэмжээний ач холбогдлыг тодотгож байсан юм.

Юутай ч лeкцийн үр дүнд мэдлэгтэй, мэдээлэлтэй, хүчтэй, итгэлтэй, зорилготой "буцсан" оюунлаг залуу судлаач, эрхэм зочид Та бүхэндээ баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүндэт зочин илтгэгч:
1. “Судлаачид болон эрдэм судлалын сэтгүүлийг ишлэлийн үзүүлэлтээр үнэлэхийн учир”
Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D, академич П.НЯМДАВАА                                            илтгэл үзэх

2. “Эрдэм шинжилгээний сэтгүүл, судлаачийн үнэлэмж, шалгуур үзүүлэлт”
Химийн шинжлэх ухааны доктор (Sc.D), академич, Ж.ТЭМҮҮЖИН                                              илтгэл үзэх

3. “Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үнэлэмж”
Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.БОЛДБААТАР                                                  илтгэл үзэх

4. “Биологиос компьютер, компьютерээс биологи суралцах нь”
Компьютерийн ухааны доктор (Ph.D) И.ЦЭРЭН-ОНОЛ                                                                  илтгэл үзэх
5. “Түүхийн судалгааг архив болон аман түүхийн сурвалжаар тодотгохын учир”
(Дэлхийн II дайны Монгол Улс)
Түүхийн ухааны доктор (Ph.D) Д.ЭРДЭНЭБАТ                                                                                илтгэл үзэх

Та таван эрдэмтэн нартаа дахин дахин хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийльe, баярлалаа.


Оролцогч байгууллага:
● БСШУСЯ
● 21 хүрээлэнгийн захирал, эрдэмтэн нарийн бичиг, залуу судлаач
● Монголын Залуу эрдэмтдийн холбоо, шинжлэх ухааны 5 салбарын залуу эрдэмтэд
● ШУА
● МУИС
● ШУТИС
● АШУҮИС
● МУБИС
● “Этүгэн”
● Батлан Хамгаалахын Их Сургууль
● Хууль Сахиулахын Их Сургууль
● 2018 оны “Докторын дараахь грант” хүртсэн залуу судлаачид
● 2018 оны “Залуу судлаачдын грант” хүртсэн залуу судлаач
ид

 Та бүхний эрдэм, судалгааны ажилд нь амжилт хүсье.

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ХАМТ ОЛОН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.