"BIOINDUSTRY R&D" ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТАНД ГАРААНЫ КОМПАНИУД “BIOPITCH EVENT”-ЭЭР ОРОЛЦОВ


561

Нийтэлсэн

18.09.20

Share

ШУТСангийн захирал Д.Энхжаргалын урилгаар БНСУ-ын Чүньчонь хотын “БИО ИНДАСТРИ САН”, БНСУ-ын Канвоньдугийн “КАНВОН ХУДАЛДААНЫ ТӨВ” болон тус улсын тэргүүлэгч корпорациудын удирдлагууд 2018.09.19-20-ны өдөр ШУТСанд зочилж, хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа. Тус айлчлалын хүрээнд Монгол эрдэмтдийн инновацийн биотехнологитой танилцах, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, борлуулалт, идэвхжүүлэлтийн суваг нээх, туршлага солилцох, технологи дамжуулах, хөрөнгө оруулалт, хамтран ажиллах санал солилцох хоёр талын уулзалт зохион байгуулж, дараагийн алхамаа тодорхойлох байв.

 

 

 

 

 

 

 

Айчлалын эхний өдөр ШУТСангийн захирал Д.Энхжаргал сангийн тухай товч танилцуулга тавив. Зочин байгууллагын төлөөлөгчид гарааны компанийг хэрхэн улсаас дэмжиж, хөрөнгө оруулалтаар дэмжиж, бизнесийг нь хөгжүүлэх дэд бүтцээр хангаж өгдөг талаар сонирхолтой илтгэл тавьсан юм. Илтгэлийг доорх холбоосоор татаж үзнэ үү.

Chuncheon Bioindustry Foundation /BST Manager/ Lee Cheong Sun - Энд дарна уу.

Chuncheon Bioindustry Foundation /Director, Commercialization Support Division/ Lee, Yong-Jin, -  Энд дарна уу.

 

 

 

 

 

 

 

 

ШУТСАН-гийн захирал Д.Энхжаргал "Монголын гарааны компани тэрхүү таатай орчинд бизнесийн санаагаа бойжуулж болох уу" асуултанд нааштай хариу авлаа. Өнөөдрийн байдлаар Япон Улсаас нэг гарааны компани, БНХАУ-аас нэг гарааны компани Солонгосын зах зээлд амжилттай бойжиж байгааг хэллээ.

Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, ШУТСАН БНСУ-ын Чүньчонь хотын "БИО ИНДАСТРИ САН", БНСУ-ын Канвоньдугийн "КАНВОН ХУДАЛДААНЫ ТӨВ"-тэй тус тус хамтран ажиллах "Санамж бичиг" үзэглэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд биотехнологийн салбарынхан багтсан бөгөөд Азийн бүс нутгийн зах зээлд санал болгох зорилгоор Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнээс энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг технологийн нөөц боломжтой, эдийн засгийн эргэлтийн хурдтай, онцлог биотехнологитой гарааны 20 компанийн 70 бүтээгдэхүүнийг ШУТСангийн дэргэдэх “Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д тусгайлан дэлгэн үзүүллээ. Үзэсгэлэнгийн танхимаар зочилсон төлөөлөгчид инновацийн эко бүтээгдэхүүнтэй танилцангаа хамгийн илүүтэй бүтээгдэхүүний орц, найрлагыг илүү их сонирхож байсан төдийгүй МААЭШХ-ийн дэргэдэх гарааны компанийн хонины ноосноос ялгаж авсан "Торгон ноолуур"-ын анхны дээж эрэгтэй ноолууран хавар, намрын пальтог сонирхож, өмсөж үзэж, зарим нэр төрлөөс захиалга өгч, худалдан авалт хийж, гарааны компанийг дэмжлээ.

 

    

 

   

 

   

 

   

 

   

 

   

 

    

 

 

Төлөөлөгчид БСШУСЯ-нд бүртгэлтэй 42 гарааны компаниас 7 компанийн инновацийн бүтээгдэхүүнийг онцолж, 3 минутын "Pitch эвент"-д урьсан юм. Pitch илтгэл тавьсан байгууллага:

  1. Анагаах ухааны хүрээлэнгийн дэргэдэх "Гарааны дерма лаб" ХХК
  2. АШУҮИС, доктор С.Сээсрэгдорж“ Остео кальци-5, Антацит кальци-6”
  3. Шинэ анагаах ухааны дээд сургуулийн дэргэдэх "Гарааны саран үр”
  4. Эм судлалын хүрээлэнгийн Гарааны гурван хүч” ХХК
  5. Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх “Гарааны праймер” ХХК
  6. МААЭШХүрээлэнгийн дэргэдэх "Гарааны торгон ноолуур" ХХК
  7. Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх "Гарааны технологийн инкубатор" ХХК /үйлдвэр дээрээ тавьсан/

   

 

   

 

   

 

Ийнхүү уулзалтын эхний өдрийн айлчлал Хими, химийн тeхнологийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй тус тус танилцснаар өндөрлөв. 2 дахь өдрийн айлчлалаар эм, эмийн зах зээлд дотооддоо тэргүүлэгч “Монос” группийн эмийн үйлдвэртэй танилцаж, хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

 

    

БНСУ-ын зочин төлөөлөгч:

  1. KMITA Солонгос дахь салбарын төлөөлөгч Yu Kyeong Hoon
  2. Kangwon Trade Center /Managing Director/ Cho Oh Hyun
  3. Chuncheon Bioindustry Foundation /Director, Commercialization Support Division/ Lee, Yong-Jin
  4. Chuncheon Bioindustry Foundation /BST Manager/ Lee Cheong Sun
  5. Badabon Company /General Director / Jeong Chan-min
  6. Kangwon Insam Corporation /President/ Choi Jin-Hyun
  7. Kangwon Insam CorporationChoi /Executive Director/ Young-Nam

Монголын талын төлөөлөгчид:

  1. БСШУСЯ Д.Лхагвадорж /ШУТ-ийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга/
  2. БСШУСЯ Т.Ууганбаяр /Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга/
  3. БСШУСЯ А.Бат-Эрдэнэ /ШУТБГ-ын Инновацийн хэлтсийн дарга/
  4. БСШУСЯ Б.Пүрэвдорж /ШУТБГ-ын Инновацийн хэлтэс, Шинжлэх ухааны парк, инновацийн дэд
    бүтцийн хөгжлийн бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн/
  5. БСШУСЯ Ч.Энхтуяа /ШУТБГ-ын Инновацийн хэлтэс, Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл,
    шинжлэх ухааны түгээн дэлгэрүүлэлтийн бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн/
  6. ШУТСАН доктор Д.Энхжаргал /Захирал/
  7. ШУТСАН Н.Амраа /МСМХ-ийн дарга/
  8. ШУТСАН Ж.Мөнхбилэг /МСМХ-ийн Оюуны өмч, бизнес хөгжлийн мэргэжилтэн/
  9. ГЕГ-ын Сургалт, судалгааны төвийн дарга Г.Баасандорж
  10. “Монос” Эм судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Баянмөнх
  11. KMITA Монгол дахь салбарын тэргүүн И.Отгонбат

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.