МОНГОЛ-ТАЙВАНИЙ ХАМТАРСАН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ НЯМ ГАРАГТ БОЛЛОО


886

Нийтэлсэн

18.09.25

Share

Монгол Улс анх удаа Тайвантай шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах гэрээг БСШУСЯ болон Тайваний Шинжлэх ухаан, технологийн яам хооронд байгуулж уг гэрээнд Монгол Улсыг төлөөлж ШУТС-гийн захирал Х.Цоохүү, Тайван Улсыг төлөөлж Тайваний Шинжлэх ухааны үндэсний зөвлөлийн гадаад хамтын харилцааны газрын гүйцэтгэх захирал Куан-Лун Лин нар 2007 оны 8-р сарын 24 -ний өдөр гарын үсэг зурсан билээ.

Монгол-Тайваний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж эхэлсний 10 жилийн ой энэ жил тохиож байгаа ба энэхүү 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тайлан, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон үр дүнг дүгнэн хэлэлцэж цаашид хоёр орны хамтарсан төслийг сайжруулах зорилгоор 2018 оны 9 сарын 23-нд Тайван-Монголын хамтарсан хорооны хурлыг Монгол, Тайваний эрдэмтэн, судлаач нарын бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.

Өнгөрсөн хугацаанд Монгол -Тайваний 31 хамтарсан төсөл хэрэгжүүлсэнээс 17 төслийн удирдагч тайлангаа тавьж, төслийн үр дүнг хэлэлцүүлэв.

 

 

2018 онд шинээр эхлэх төслийн сонгон шалгаруулалтанд дараах 2 төсөл шалгарав. Үүнд:

“Органик полимер цахилгаан оронгийн  транзисторын (FETs)  онол ба туршилтын нэгтгэсэн судалгаа” Шинэ Монгол технологийн институтын захирал Ч.Ганзориг
“Адипоген ялгаран хөгжилд нөлөөлөх богино гинжит өөхний хүчил агуулсан идэвхгүйжүүлсэн пробиотик гидрогель бүтээгдэхүүний судалгаа” Анагаахын үндэсний шинжлэх ухааны их сургуулийн доктор Ч.Баттогтох нар шалгарлаа.

 

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.