НИЙГМИЙН ИННОВАЦИЙГ САЛБАР, САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ХӨГЖҮҮЛЭХ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА


1322

Нийтэлсэн

18.10.03

Share

 

 

 

 

 

 

 

 

Шинжлэх ухаан технологийн сан бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан сургалт, судалгаа эрдэм шинжилгээ эрхэлдэг тэргүүлэх ууган хувийн их сургуулийн төлөөлөл СЭЗИС-ийн Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэн (ГЭЗСХ)-тэй хамтран ажиллах боллоо.

Эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, их, дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компанийн үндсэн чиг үүрэгтэй уялдсан шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшинг олон улсын хөгжлийн чиг хандлагатай нийцүүлж, эдийн засагт суурилсан мэдлэг солилцох, түгээх, эцсийн бүтээгдэхүүнийг чанартай гүйцэтгэхэд салбар, салбар дундын мэргэжлийн хамтарсан баг ажиллуулах зорилгоор ШУТСангийн захирал, доктор Д.Энхжаргал, СЭЗИС-ийн Ахисан түвшний сургалт, судалгаа хариуцсан проректор, ГЭЗСХ-ийн гүйцэтгэх захирал Ж.Батхуяг нар “Санамж бичиг”-т өнөөдөр /2018.10.03-ны өдөр/ гарын үсэг зурж, харилцан солилцлоо.

”Шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэн эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлж, эрдэмтэн, судлаачдын бүтээлч үйл ажиллагааг дэмжих” зорилтын хүрээнд салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд тодорхой хувийг эзэлдэг санхүүгийн боловсрол, удирдлага, маркетингийн мэдлэг шинжлэх ухааны салбарын судлаач нарт багагүй дутагддаг бөгөөд энэхүү орон зайг хамтын ажиллагаагаар олгоход нэлээдгүй дэмжлэг болно.

Ер нь дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, дэвшилтэт технологи нутагших гол эерэг хөшүүрэг нь эдийн засгийн бодит тооцоолол байдаг. Энэ үзүүлэлт хэр үндэслэлтэй байна тэр чинээгээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийн урсгал тасралтгүй байж эдийн засгийн өгөөж хүртэнэ. Тиймээс төрийн байгууллагын хүний нөөцийн эдийн засгийн мэдлэгийг чадавхжуулахад богино хугацааны сургалт, мэргэшсэн багш, судлаачдын мэргэжлийн зөвөлгөө, захиалгат ажил, захиалгат судалгаа, аутсорсингийн үйлчилгээ эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн, судлаачдын судалгаа боловсруулалтын ажилд маш чухал гэдгийг оролцогч талууд онцолсон юм.

СЭЗИС-ийн “Гэр өргөө” танхимд болсон хамтын түншлэлийн ёслолын ажиллагаанд урилгаар оролцсон манай хүрээлэнгийн захирал, ерөнхий нягтлан бодогч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэшсэн санхүүгийн багш, судлаачдын төлөөлөгч нар нэн тэргүүнд шаардлагатай хэрэгцээ шаардлагаа тодорхойлж, эхний ээлжинд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд саналаа тусгуулж чадлаа.

Нийгмийн хариуцлагаа дээдэлж, нийгмийн инновацийг салбар, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд хамтран бүтээж инновацид суурилсан эдийн засгаа хөгжүүлэх зорилго нэгт Та бүхний ажилд амжилт хүсье.

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.