Монгол Улсын шинжлэх ухааны парк, инновацийн боловсон хүчинг мэргэшүүлэх сургалт


62

Нийтэлсэн

18.11.01

Share

ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн тэнхим, МУ-ын БСШУСЯамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар, ӨМӨЗО-ны “Галт бамбар” өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх төв, Монгол улсын Шинжлэх ухааны паркийн захиргаа хамтран 2018 оны 10 сарын 15-аас 24-ний өдрүүдэд зохион байгуулсан Монгол Улсын Шинжлэх ухааны парк, инновацийн боловсон хүчинг мэргэшүүлэх сургалтад ШУТСангийн 2 мэргэжилтэн амжилттай хамрагдлаа.

 

 

Тус сургалтын хүрээнд Өвөрмонголын өөртөө засах орны “Алтан гурвалжин” гэж нэрлэгддэг Хөх хот, Бугат, Ордос зэрэг 3-н хотын ШУТехнологийн хөгжлийн парк, лаборатори үйлдвэрлэлийн бааз, үндэсний инкубатор, бичил аж ахуйн нэгжийн бизнес эрхлэгчдийн туршлага, инноваци нэвтрүүлсэн байдалтай  биечлэн танилцсан.

БНХАУ-ын шинжлэх ухаан, технологи, бизнес инкубатор болон ӨМӨЗО-ны төрийн бодлогоор инноваци, бизнесийг хөгжүүлэх зорилт,  инновацийн хөгжлийн асуудал, инновацийн эко бүтээн байгуулалт, паркийн шинэ загварын амжилтын туршлагын талаар сургалтын хөтөлбөрөөр дамжуулан тодорхой ойлголт мэдээллийг авлаа.

 

 

 

Энэхүү мэргэшүүлэх сургалт нь хамтын ажиллагааны эхлэл суурийг тавих “Санамж бичиг”-ийг байгуулан цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон бөгөөд 2 улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан мэдээлэл солилцон, туршлага хуримтлуулсан өндөр үр дүнтэй сургалт боллоо.

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.