Хавдар Судлалын Үндэсний төвтэй хамтран Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 60 аас дээш насны 78 эрдэм шинжилгээний ажилтанг хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх зорилгоор эрүүл мэндийн гэрээт үзлэгт хамрууллаа. Гэрээт үзлэгээр таван байрлалын хавдар илрүүлэлтийн
- Элэг цөс, нойр булчирхай, дэлүү, бөөр, түрүү булчирхай, умай дайвар, давсаг,
- Эмэгтэйчүүдийн байрлалын эмчийн үзлэг, эсийн шинжилгээ,
- Ходоод, улаан хоолойн дуран,
- Толгой хүзүүний байрлалын хавдар илрүүлэх,
- Хөхний үзлэг,
- Зүрхний бичлэг, дотор зүрх судасны эмчийн үзлэг хийж, холбогдох зөвлөгөө өгч ажилласан байна.
Үзлэгээр хавдрын урьдал өвчин 32, хоргүй хавдар 10, давтан үзүүлж онош тодруулах шаардлагатай 4 илэрч урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсны үр дүн гарч эрдэмтэн, судлаачид урьдчилан сэргийлэх үзлэгийн хариугаа хүлээн авлаа.