Итгэмжлэн хадгалагч “Бруцелла нянгийн эсрэг пре-клиникийн шатан дахь ургамлын гаралтай бэлдмэл ба мультиплекс ПГУ-ын оношлогооны цомог зохион бүтээх” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа


1415

Нийтэлсэн

19.03.20

Share

“Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан”-д “Бруцелла нянгийн эсрэг пре-клиникийн шатан дахь ургамлын гаралтай бэлдмэл ба мультиплекс ПГУ-ын оношлогооны цомог зохион бүтээх” инновацийн төслийн удирдагч өнөөдөр /2019.03.21/ эрдэм шинжилгээний ажлын тайлангаа хүлээлгэн өглөө. Тайланг төслийн удирдагч, доктор Н.Цэвэлмаа ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавт танилцуулж, бүтээгдэхүүний дээжээс “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д байршуулав.


 Инновацийн төслийн товч танилцуулга

Төслийн нэр: Бруцелла нянгийн эсрэг пре-клиникийн шатан дахь ургамлын гаралтай бэлдмэл ба мультиплекс ПГУ-ын оношлогооны цомог зохион бүтээх,

Төслийн хугацаа : 2014-2018 он,

Төслийн удирдагч: Н.Цэвэлмаа биологийн ухааны доктор,

Зохиогчид: Ж.Батхүү, О.Одгэрэл, Б.Нарангэрэл, Д.Дариймаа,

Төслийн үр дүн: 

  1. 4 бүтээгдэхүүн - Сarmon-Ургамлын гаралтай капсулан бэлдмэл, Саrmon- Ургамлын гаралтай гелэн түрхлэг, MagnaGen ДНХ ялгах цомог 100 урвалж, Бруцелла  Бруцеллёзын оношлогооны цомог 250 урвал,
  2.  МУ-ын патент “Бруцелла нянг зүйлийн түвшинд оношлох мультиплекс полимеразийн гинжин урвалын цомог”, УБ 10-0004675,
  3.  Олон улсын 2,19 импакт фактортай мэргэжлийн сэтгүүлд дотоодын судлаачдын хамт 1 өгүүлэл хэвлүүлсэн.

 

 

 

 

 

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

 

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.