Итгэмжлэн хадгалагч “Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн, технологийн нэвтрүүлэлт” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа


2242

Нийтэлсэн

19.03.21

Share

“Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан”-д өнөөдөр /2019.03.21/ 2016-2018 онд хэрэгжсэн “Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн технологийн нэвтрүүлэлт” инновацийн төслийн удирдагч, доктор П.Насанжаргал эрдэм шинжилгээний ажлын тайлангаа хүлээлгэн өгч, ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавт төслийн үр дүнгээ танилцууллаа.

 

МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;

 

Төслийн удирдагч П.Насанжаргал загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д байршуулав.

 

Инновацийн төслийн товч танилцуулга

 

Төслийн нэр: Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн технологийн нэвтрүүлэлт,

Төслийн хугацаа: 2016-2018 он,

Төслийн удирдагч: П.Насанжаргал техникийн ухааны доктор,

Гүйцэтгэгчид: МУ-ын зөвлөх инженер П.Рэнцэндорж, С.Бүрэн, ахлах лаборант Б.Дун-Эрдэнэ. 

 

Төслийн үр дүн: 
  1.  Гидратин шохой, техникийн шаардлага, MNS 6738:2018,
  2.  Арьс ширийн боловсруулалтад бөсгөсөн шохой ашиглах судалгаа, ЭШ-ний өгүүлэл,
  3.  Бөсгөсөн шохой үйлдвэрлэх шинэчилсэн технологи,
  4.  Бөсгөсөн шохой инновацийн бүтээгдэхүүн,
  5.  Бөсгөсөн шохой ашиглах технологийн зөвлөмж ISBN 978-99978-2-971-9,
  6.  Бог малын арьсны үс авах, шохойдоход бөсгөсөн шохойн лагшим ашиглах арга Ашигтай загвар: УБ-ийн дугаар 20-0002913,
  7.  Бодын ширний үс авах, шохойдох дамжлагад бөсгөсөн шохой ашиглах арга, Ашигтай загвар: УБ-ийн дугаар 20-0002912.

 

 

 

 

 

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

 

 

 

Шинжлэх ухаан, технологийн сан

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.