Итгэмжлэн хадгалагч “Чихрийн шижин өвчтэй хүнд зориулсан тусгай зориулалтын гутлын хэвлүүрийн зохион бүтээлт нэвтрүүлэлт” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа


895

Нийтэлсэн

19.03.21

Share

“Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан”-д өнөөдөр /2019.03.21/ 2016-2018 онд хэрэгжсэн “Чихрийн шижин өвчтэй хүнд зориулсан тусгай зориулалтын гутлын хэвлүүрийн зохион бүтээлт нэвтрүүлэлт” инновацийн төслийн удирдагч доктор, З.Энхжаргал эрдэм шинжилгээний ажлын тайлангаа хүлээлгэн өгч, ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавт төслийн үр дүнгээ танилцуулав. "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д төслийн үр дүнгээс байршуулав.

Инновацийн төслийн товч танилцуулга

Төслийн нэр: Чихрийн шижин өвчтэй хүнд зориулсан тусгай зориулалтын гутлын хэвлүүрийн зохион бүтээлт нэвтрүүлэлт,
Төслийн хугацаа: 2016-2018 он,
Төслийн удирдагч: доктор З.Энхжаргал,
Гүйцэтгэгчид: П.Насанжаргал, Б.Оюунтуяа, Б.Дун-Эрдэнэ. 


Төслийн үр дүн: 
  1.  Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоо-7,
  2.  Бактер болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй гутлын дотрын арьсны технологи-1,
  3.  Микробын эсрэг идэвх тодорхойлох арга зүй-1,
  4.  Хөлийн тавхайн ачааллыг тэнцвэржүүлэгч улавч №200002936,
  5.  Ашигтай загвар-хөлийн тавхайн эмгэгээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зориулалтай гутлын хэвлүүр УБ-ийн дугаар 200002935,
  6.  Хөлийн тавхайн хэв гажилттай хүмүүст зөвлөгөө өгөх, хэмжилт гутлын шинжилгээ хийх лаборатори-1,
  7.  Монгол улсын үндэсний стандарт-2
  8.  Гутлын улны бөх бат тодорхойлох техникийн шаардлага, MNS6764:2019,
  9.  Гутлын олон нугаралт тэсвэрлэх чадвар тодорхойлох техникийн шаардлага MNS6765:2019,

 

 

 

 

 


Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

 

 


 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.