ШУТСангийн захирал С.Намсрайжав ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнийг хүлээн авч уулзлаа.


1405

Нийтэлсэн

19.04.09

Share

Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг /JICA/ Монгол дахь төлөөлөгчийн газрын Төлөвлөлт, судалгааны мэргэжилтэн Хотта Кэнтаро ШУТСанд өнөөдөр /2019.04.09/ зочилж, захирал, доктор С.Намсрайжавтай САТРЕПС судалгааны хөтөлбөрийн талаар санал солилцож, “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-тай танилцлаа. 

 

 

САТРЕПС гэдэг нь Япон улсын судалгаа, хөгжлийн газрын харьяа Японы шинжлэх ухаан технологийн агентлаг (JST) болон Японы эрүүл мэндийн судалгаа хөгжлийн агентлаг (AMED), Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) -уудын хамтарсан санхүүжилтээр 3-5 жилийн хугацаатай хөгжиж буй орны судлаачидтай хамтран хэрэгжүүлдэг судалгааны хөтөлбөр юм. 
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол талаас ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн, Япон талаас Обихирогийн ХААИС-ийн харьяа Эгэл биетэн судлалын үндэсний төв хамтран “Монгол оронд тохиолддог малын цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношилгооны оновчтой арга боловсруулах нь” ЖАЙКА/АМЕД САТРЕПС төслийг 2014-2019 онд хэрэгжүүлж байна.

 

 

Төслийн товч танилцуулга:  

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.