Итгэмжлэн хадгалагч “Орчны стресст нөхцөлд ургамал дасан зохицох чадавхийн экофизиологи ба анатомийн судалгаа нэвтрүүлэх нь” суурь судалгааны  төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа 


630

Нийтэлсэн

19.04.10

Share

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу “Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан” өнөөдөр /2019.04.10/ “Орчны стресст нөхцөлд ургамал дасан зохицох чадавхийн экофизиологи ба анатомийн судалгаа нэвтрүүлэх нь” суурь судалгааны төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа. 

 

 

Төслийн удирдагч, доктор (Ph.D), профессор Г.Цэрэнханд эрдэм шинжилгээний ажлын тайлангаа ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавт танилцуулж, "Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д бүтээлийн дээжээс байршуулав.

 

 

Суурь судалгааны төслийн товч танилцуулга:

Төслийн нэр: Орчны стресст нөхцөлд ургамал дасан зохицох чадавхийн экофизиологи ба анатомийн судалгаа,
Төслийн хугацаа: 2016-2018 он,
Захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,
Гүйцэтгэгч байгууллага: Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн,

1.    Ш.Цоож доктор (Sc.D), ЭШТА,
2.    Ц.Мөнхзул, доктор (Ph.D), ЭШДА,
3.    А.Алтанцоож магистр, ЭШДА,
4.    Х.Отгонбаяр магистр, ЭШДА, 
5.    Т.Сэмжид магистр, ЭШ дадлагажигч ажилтан,
6.    А.Номундарь магистр, ЭШ дадлагажигч ажилтан,
7.    Г.Бямба-Ёндон магистр, ЭШ дадлагажигч ажилтан,
8.    Б.Балдандорж магистр, ЭШ дадлагажигч ажилтан,

Санхүүжүүлэгч этгээд: Шинжлэх ухаан, технологийн сан.

 

Төслийн үр дүн:
Орчны таагүй нөхцөлд дасан зохицож ургах чадвар, бүтээмж өндөртэй ургамлыг илрүүлэн түүнийг генетик, селекцийн болон доройтсон  бүс нутагт экологийн  сайжруулалтад ашиглах шинжлэх ухааны үндэслэл боловсруулах эх материал бүрдүүлэх боломж бүрдэж байгаа нь чухал ач холбогдолтой. Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутаг болох Баруун бүрхийн гол орчмын уулын хээрийн үетэн-алаг өвст бүлгэмдэлд зонхилогч 10 зүйлийн анатоми, экофизиологийн үзүүлэлтээр ганг тэсвэрлэх чадварыг тодорхойллоо. 
1.    Нэгэн сэдэвт бүтээл-1,
2.    Ном, товхимол-5,
3.    Эрдэм шинжилгээний өгүүлэл-30, 
4.    Эрдэм шинжилгээний илтгэл-23, 
5.    Эмийн түүхий эдийн хамтарсан стандарт-17,
6.    Зохиогчийн эрхийн гэрчилгээ–2 /№ 9908, 9909/

             

 

Бүтээлийн товч танилцуулга:

Зохиогчид: Ш.Цоож, Г.Цэрэнханд, Ц.Мөнхзул, 2018. “Ургамлын анатоми-экофизиологийн судалгааны нэгдсэн аргазүй”, “Орчны стресст нөхцөлд ургамал дасан зохицох чадавхийг анатоми, экофизиологийн судалгааны нэгдсэн арга зүйг боловсруулан ЕБСБХ-ийн Эрдмийн зөвлөлийн 2017.05.19-ний хурлаар батлуулсан. 


Зохиогч: Г.Цэрэнханд, 2016. “Монгол орны зарим ургамлын навчны анатоми”, Бүтээлд Монгол орны үлдвэр, унаган, нэн ховор болон ховор ургамлын навчны анатомийн бүтцээр ургах орчны  онцлогийг илрүүлсэн үр дүнг нэгтгэн оруулсан.

 

Зохиогчид: Э.Ганболд, Г.Цэрэнханд, Н.Болд. 2016. “Говийн бага дархан цаазат газрын “Б” хэсгийн ургамлын аймаг”. Бүтээлд ГБДЦГ-ын “Б” хэсэгт 38 овгийн 118 төрөлд хамаарах 155 зүйл ургамал ургадаг болохыг илрүүлэн тогтоосон.

 

 

Зохиогч: Ш.Цоож. 2016. “Ургамлын амьдрал”, Байгальд ургамлын эзлэх байр суурь, ургамлын гадаад байдал, түүний бүтэц, фотосинтез, ургамалд явагддаг физиологи, химийн процессуудын талаар оруулсан.


Зохиогч: Г.Цэрэнханд, Т.Сэмжид, А.Алтанцоож, А.Номундарь. 2018. “Ургамлын амьдрал” Цуврал танин мэдэхүйн ном

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.