Итгэмжлэн хадгалагч “Эгэл маалингын үрийн тосоор зохицуулах үйлдэл  бүхий хүнс үйлдэрлэх технологи” инновацийн төслийн  эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа


1634

Нийтэлсэн

19.04.16

Share

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу “Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан” өнөөдөр /2019.04.16/ Эгэл маалингын үрийн тосоор зохицуулах үйлдэл бүхий хүнс үйлдэрлэх технологи” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа. 

Төслийн удирдагч, доктор (Ph.D) А.Баатаржав эрдэм шинжилгээний ажлын тайлангаа ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавт танилцуулж, 2016 оноос Монгол оронд нутагшуулан тариалсан маалингын үрийн тос нь хүн бүрийн эрүүл мэндэд маш тустай бүтээгдэхүүн болж гарсныг дурдаад санхүүжүүлэгч байгууллага Шинжлэх ухаан, технологийн санд талархал дэвшүүлэв.

"Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-д бүтээлийн дээжээс байршуулав.

 

Инновацийн төслийн товч танилцуулга

Захиалагчийн нэр: БСШУСЯам,
Төслийн нэр: .Эгэл маалингын үрийн тосоор зохицуулах үйлдэл бүхий хүнс үйлдэрлэх технологи,
Төслийн хугацаа: 2016-2018 он,
Төслийн удирдагч: доктор А.Баатаржав,
Гүйцэтгэгчид: Шинэ ангирт ХХК, Б.Ариунбилэг, Б.Мөнгөнбаяр, Т.Дэлгэрцэцэг, Б.Батболд нар. 
 

Төслийн үр дүн:

  1. 2016–2018 оны төслийн хэрэгжилтийн жилүүдэд Монгол орны хангайн бүсийг төлөөлж  хар шороон хөрс бүхий Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур, Дархан уул аймгийн Орхон Шарын гол ба ТЗ-ын Эрхэт өртөөний ойролцоо, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэр мөрний хөвөө зэрэг газруудад далайн түвшнээс дээш 680-1288м газруудад  Эгэл маалингын тариалалтыг  явуулж  энэ ургамал нь энэ бүс нутагт бүрэн нутагшиж ургах, хангалттай ургац авах боломжтойг тогтоосон,  
  2. Батсүмбэр д.т.д 1124м, Ар хустын д.т.д 1450 м–д 2016 оны ургацын дээжнээс хүйтэн шахалтын аргаар гаргаж авсан тосонд Герман улсын СВА лабориторд гүйцэтгэсэн тосны бүрдлийн үр дүнгээр ханаагүй тосны хүчлүүдийн дотроос бидний анхаарлыг хамгийн ихээр татаж буй альфа–линолений хүчил буюу Омега-3 нь Ар хустын талбайд  53,5 %, Батсүмбэрийн талбайд 62,6 %, 2018 оны Хөвсгөл аймаг Дэлгэр мөрний хөвөөнд д.т.д 1288м тариалсан үрийн тосонд “Само” институтын шинжилгээний үр дүнгээс үзэхэд  дээрх ханаагүй тосны  хүчил буюу Омега-3-ын агуулга  53,64 % тус тус гарсан бөгөөд д.т.д өргөгдөх байдал ихсэх тутам дээрх ханаагүй тосны хүчлийн агуулга буурч байгаа нь ажиглагдсан,
  3. Монгол орны хөрсөнд тариалсан маалингын үрэн дэх Альфа линолений ханаагүй тосны хүчлийн агуулга /Омега 3 / ба маалингын үрэнд агуулагдаж буй ургамалын эслэгийн /Dietary fiber / хэмжээ , А ба Е витамины агуулга АНУ-аас манайд оруулж ирж худалдаалагдаж буй ижил төрлийн үрэнд агуулагдаж буй хэмжээнээс өндөр байгааг  үзүүлэлтүүдийг тооцоолж, үр дүнгүүдийг  нь харьцуулсан хүснэгтээр  баталсан,  
  4. Эгэл маалингыг /Linium usitatissimum/ Монгол орны нөхцөлд тариалж Зохицуулах үйлдэл бүхий хүнс үйлдвэрлэхэд чиглэгдэж ирсэн бөгөөд энэ 3 жилд гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр “Алтайн Омега” барааны тэмдэгтийн  15942 тоот гэрчилгээ, ЗҮБ хүнс үйлдвэрлэх техникийн шаардлага – MNS 6679-2017 тоот  стандарт батлуулж, үрнээс хүйтэн шахалтын аргаар гаргаж авсан 100%-ийн цэвэр маалингын тосноос  500 ба 1000 мг-аар  савласан зөөлөн капсул ба 100 мл-ээр савласан  цэвэр тос, 99% хүртэл цэвэрлэж 250 ба 500 граммаар савласан маалингын үр, үрнээс тос ялгаж үлдсэн үрийн 250 ба 400 граммаар савласан нунтаг, дээрх 3 бүтээгдэхүүнийг хамтран савласан  багц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах боломж бүрдсэн.

   

 

Инновацийн бүтээгдэхүүний танилцуулга:

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.