"Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-аар МУИС-ийн оюутнууд зочлов


412

Нийтэлсэн

19.05.03

Share

ШУТСангийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-ийг  өнөөдөр /2019.05.02/ МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Био инженерчлэлийн 3 курс, Шинжлэх ухааны сургуулийн Биотехнологийн 3 курсийн оюутнууд үзэж танилцав.

 

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш О.Одгэрэл, Шинжлэх ухааны сургуулийн багш Л.Мөнх-Эрдэнэ нарын  хичээлийн  хүрээнд хүрэлцэн ирсэн оюутнуудад Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимд байрлах монгол эрдэмтдийн ур ухаан шингэсэн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний талаар товч танилцуулахын зэрэгцээ Мэдээллийн танхимын үйл ажиллагааг сонирхуулж ШУТСангаас жил бүр эрхлэн гаргадаг Мэдээлэл сэтгүүлийн 2017, 2018 оны дугаарыг бэлэглэлээ.

 

 

 

 

 

 

Оюутнууд та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.  
 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.