ИТГЭМЖЛЭН ХАДГАЛАГЧ - ШУТСАН “ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИКИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ” ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА


2289

Нийтэлсэн

19.05.07

Share

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу “Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан”-д 2019 оны 05 сарын 03-ны өдөр гэмт хэргийн статистикийн онол, арга зүйн үндэслэлийг тодорхойлон, түүний үр дүнг сургалтын болон практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гэмт хэргийн талаарх мэдээллийн сан бүрдүүлэх, статистикийн мэдээлэл эрхлэн гаргах арга зүй, аргачлал, мэдээллийн систем, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шийдлийг судлан гаргах зорилгоор Дотоод хэргийн их сургууль /ДХИС/-иас хэрэгжүүлсэн “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” шинжлэх ухаан, технологийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг тус Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, цагдаагийн хошууч Б.Мөнхдорж болон албаны хүмүүс танилцуулж, хүлээлгэн өглөө. 

 


 

ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжав, МСМХэлтсийн дарга О.Билгүүн, ЗХШҮХ-ийн дарга Л.Батдэлгэр, СТХ-ийн дарга С.Солонго нарт төсөл хэрэгжүүлснээр хүрсэн гол үр дүн, ач холбогдол, цаашид хүлээгдэж буй үр дүнгийн талаар төслийн удирдагч, доктор (Ph.D) Б.Бат-Эрдэнэ болон төслийн баг танилцуулахдаа: Уг төсөл нь ХЗДХЯамны захиалгаар Дотоод хэргийн их сургуулиас ШУТСангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн анхны шинжлэх ухаан, технологийн төсөл бөгөөд дараа, дараагийн төсөл хэрэгжүүлэх суурь болсон төдийгүй манай Их сургуульд шинжлэх ухаанч шинэ соёлыг нэвтрүүлсэн, сайн жишиг тогтоосон гэдгийг онцлоод санхүүжүүлэгч байгууллага Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдлагад талархлаа илэрхийлэв. Мөн бусад чиглэлийн төслийн хэрэгцээ, шаардлага чухал хэдий ч Монгол хүний аюулгүй байдал анхдагч гэдгийг онцлоод цаашид ДХИС олон улсын төсөл хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа тухайгаа танилцуулав.

 

 

 


 

ШУТСангийн захирал С.Намсрайжав төслийн үр дүнг хүлээн аваад “салбарынхаа яамны эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл хэрэгжүүлэх эхлэлийг сайн тавьж, гүйцэтгэл өндөртэй, үр дүнгээ амжилттай хүлээлгэн өгч байгаад талархаж, олон улсын төсөл хэрэгжүүлэх ажилд амжилт хүсэж, цаашид дэмжиж хамтран ажиллах”-аа илэрхийллээ.

 

 

Шинжлэх ухаан, технологийн төслийн товч танилцуулга:

Захиалагчийн нэр: Хууль зүй, дотоод хэргийн яам,

Санхүүжүүлэгч байгууллага: Шинжлэх ухаан, технологийн сан,

Төслийн нэр: “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” шинжлэх ухаан, технологийн төсөл,

Төслийн хугацаа: 2016-2018 он,

Төслийн удирдагч: Б.Бат-Эрдэнэ, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, хууль зүйн доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа,

Гүйцэтгэгч: Дотоод хэргийн их сургууль, Эрдэм шинжилгээний хүрээлэн

Хамтран хэрэгжүүлсэн байгууллага:

  1. Үндэсний статистикийн хороо
  2. ХЗДХЯ-ны “Хууль зүйн цахим нэгтгэл” төслийн баг
  3. Шүүхийн ерөнхий зөвлөл
  4. Улсын ерөнхий прокурорын газар
  5. Авлигатай тэмцэх газар
  6. Тагнуулын ерөнхий газар
  7. Цагдаагийн ерөнхий газар
  8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
  10. ХСИС-ийн Ахисан шатны боловсролын сургууль
  11. ХСИС-ийн Цагдаагийн сургууль
  12. МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
  13. МУБИС-ийн Математик статистикийн сургууль
  14. Хөдөө аж ахуйн их сургууль, Эдийн засаг, бизнесийн сургууль
  15. Санхүү, эдийн засгийн их сургууль
  16. Нээлттэй нийгэм форум
  17. Монголын Криминологичдын холбоо
  18. Суурийн Жанцан сан

Төслийн үр дүн:

  1. Гэмт хэргийн статистик зүйн онол, арга зүйн үндэслэлийг анх удаа докторын судалгааны түвшинд суурь судалгааны хэлбэр, арга зүйгээр судалж, эрдэм шинжилгээ, сургалтын эргэлтэд орсон.
  2. Гэмт хэргийн статистикийн үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, хуулийн төсөл боловсруулж, холбогдох хуулийн төслүүдэд туссан.
  3. Монгол Улс дахь гэмт хэргийн статистикийн үйл ажиллагааны тогтолцооны загварыг боловсруулж, холбогдох түвшинд санал болгосноор зарим тогтолцоо, бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудал шийдэгдсэн.
  4. ЦЕГ, АТГ, ШШГЕГ, ШЕЗ зэрэг байгууллага гэмт хэргийн статистикийн үйл ажиллагаанд баримтлах заавар, эрх зүйн акт, маягт, аргачлалыг ҮСХ-оор шинэчлэн батлуулсан ба УЕПГ, ШШҮХ батлуулахаар боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжих явцад практик байгууллагуудын гэмт хэргийн статистикийн үйл ажиллагаа боловсронгуй болон хөгжсөн.
  5. Гэмт хэргийн статистикийн үйл ажиллагааг эрхлэх хүний нөөцийг бэлтгэх, тэднийг сургах, мэргэшүүлэх, чадавхжуулах талаар бодитой үр дүн гарсан төдийгүй практикийн 9 ажилтан хууль зүйн магистрын зэрэг хамгааллаа. “Эрх зүйч-статистик”-ийн мэргэжилтэн, судлаачийг бэлтгэх боломж нээгдсэн.
  6. Хууль зүйн шинжлэх ухааны судалгаанд, ялангуяа гэмт хэрэг, гэмт явдлыг судлахад математик, статистикийн арга, арга зүйг хэрэглэх талаар академик хэрэглээ, хандлага салбарын эрдэмтэн, судлаачдын дунд хэвшсэн.
  7. Нөгөө талаас, математик, статистик, эдийн засгийн эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хууль зүй, гэмт явдлыг судлахад чиглүүлсэн нь энэ салбарын судалгааны хөгжилд бодитой хувь нэмэр орууллаа.
  8. Монгол Улсын статистик, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн болон хууль зүйн салбарын байгууллагуудын удирдлага, асуудал хариуцсан нэгжийн удирдлага, мэргэжилтэн, ажилтнуудын болон хууль зүй, статистик, математик, эдийн засгийн салбарын эрдэмтэн, судлаачдын анхаарлыг гэмт хэргийн статистикийн мэдээлэл, судалгаа бодитой, боловсронгуй байх нь зүйтэй гэсэн үзэл санаанд чиглүүлсэн нь төслийн үр дүн юм.

Зохиогчийн эрхийн гэрчилгээний дугаар, нэр

Дугаар: 8917. Нэр: “Хуучин Эрүүгийн хуулиар оногдуулсан хорих ялыг шинээр батлагдан мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд дүйцүүлэн хасаж тооцоход хэрэглэх математик статистикийн аргачлал”

Аргачлал

  1. “Хуучин Эрүүгийн хуулиар оногдуулсан хорих ялыг шинээр батлагдан мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд дүйцүүлэн хасаж тооцоход хэрэглэх математик статистикийн аргачлал;
  2. “Гэмт хэрэг, шүүн таслах ажиллагааны статистикийн үзүүлэлт тооцох аргачлал” Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/118 дугаар тушаалаар баталсан.

Бүтээлүүд:

  1. “Монгол Улс дахь гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 2017;
  2. “Монгол Улс дахь гэмт хэргийн статистикийн үйл ажиллагааны өнөөгийн байдал: SWOT шинжилгээ” судалгааны ажлын тайлан;
  3. “Төслийн багийн 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн судалгааны тайлангийн эмхэтгэл”; 
  4. “Монгол Улс дахь Гэмт хэргийн цагаан ном-2016” суурь судалгааны бүтээл;
  5. “Монгол Улс дахь Гэмт хэргийн цагаан ном-2017” суурь судалгааны бүтээл;
  6. “Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүй” гарын авлага (Б.Мөнхдорж хамтран зохиогчоор оролцсон)
  7. “Гэмт явдлын статистик зүй” бакалавр, магистрын сургалтын хөтөлбөр;
  8. “Гэмт хэргийн гаралтад нөлөөлөгч нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийн шинжилгээ” судалгааны ажлын тайлан;
  9. “Гэмт хэрэг, шүүн таслах ажиллагааны статистикийн үзүүлэлт тооцох аргачлал”;
  10. “Гэмт хэрэг, хууль сахиулах ажиллагааны статистикийн системийг боловсронгуй болгох” гарын авлага;
  11. “Хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн үзүүлэлт тооцох” гарын авлага;
  12. “Гэмт хэргийн статистикийн олон улсын ангилал”;
  13. “Гэмт хэргийн хохирогчийн өнөөгийн байдалд хийсэн баримтын судалгаа”;
  14. “Хохирогчийн судалгааны гарын авлага”;
  15. “Хорих ялыг дүйцүүлэн хасаж тооцоход хэрэглэсэн математик статистикийн аргачлал”.

Шинэ онол, теорем

Гэмт хэргийн статистик зүйн тодорхойлолт, судлах зүйл, тогтолцооны “crime stats” загвар, гэмт хэргийн статистикийн мэдээллийн технологийн “crime stats-IT” загвар. 

Эрдэм шинжилгээний өгүүлэл- 25, үүнээс: гадаадад 1, дотоодод-24,

Эрдэм шинжилгээний илтгэл- 36, үүнээс гадаадад-2, дотоод- 34

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.