МЭДЛЭГИЙН ИННОВАЦИЙГ БИЗНЕСИЙН САЛБАРТАЙ ХОЛБОХ ШИНЖЛЭХ УХААНЧ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА


412

Нийтэлсэн

19.05.07

Share

Шинжлэх ухаан технологийн сан Монгол Улсын хөгжлийг түргэсгэхэд мэдлэгийн инновацийг бизнесийн салбартай холбож инновацийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны байгууллагуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бааз суурийг нэмэгдүүлэх, судалгааны шинэ технологийг нэвтрүүлэх, худалдан авалтын хөнгөлөлт, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, харилцан мэдээлэл солилцох, салбарын хөгжлийг хангах чиглэлээр ”Синапс” ХХК -тай хамтран ажиллах “Санамж бичиг” өнөөдөр /2019.05.03/ байгуулав. 

 

 


Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийг дэмжих, экспортын   баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хурдацтай хөгжүүлэх бодлогын хүрээнд хамтран ажиллах “Санамж бичиг-т ШУТСангийн захирал С.Намсрайжав, “Синапс” ХХ-ийн захирал Д.Нарангэрэл нар гарын үсэг зурснаар эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, инноваци, суурь судалгаа болон хамтарсан төслүүдэд судалгааны материаллаг бааз бүрдүүлэхэд хамтрах тусгайлсан худалдааны хөнгөлөлт үзүүлэх гарц нээлттэй болох юм.

Ялангуяа шинжлэх ухаан, технологи, инноваци, судалгаа шинжилгээний салбарын лабораторийн шинэ технологи, туршилт үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, ус, цахилгааны нөөцийн хэмнэлттэй багаж хэрэслүүдийг  нэвтрүүлэхэд хамтын ажиллагааны зорилго оршино.

Хамтын түншлэлийн хүрээнд оюуны үйлдвэрлэлийг бизнестэй холбон эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар эрдэмтэн, судлаачдын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлэх, нутагшуулах ажиллагаан дээр зөвлөх үйлчилгээ, брэндинг,  бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн  байгууллагуудтай холбож өгөх буюу шинжлэх ухаан, инновацийн суурь бааз, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтрахаас гадна шинжлэх ухааны бүтээл оновчтой санал, судалгааны ажлууд, шинэ бүтээгдэхүүний  нээлтийг    бизнесийн байгууллагад холбож өгөх,  судлаач, эрдэмтдийг хувийн болон бизнесийн байгууллагуудад  ментор буюу “зөвлөх”-өөр  ажиллахад “Синапс” ХХК үүрэг хүлээлээ.

 

 

Гарах үр дүн:                  
•    Шинжлэх Ухаан Технологийн Сан, “Синапс“ ХХК хоорондын хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн салбарт төр-хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох, технологи дамжуулна. 
•    Эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлт, туршилтын гол түшиц бааз болох орчин үеийн өндөр хүчин чадалтай лаборатори, багаж тоног төхөөрөмж нийлүүлэгч албан ёсны импортлогчтой хамтарснаар инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг ЭШБ-дад хөнгөлттэй үнээр олон шат дамжлагагүй шууд нийлүүлэлтээр хангаснаар цаг хугацаа, хүн хүч хэмнэх боломжтой болно.
•    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 234 дугаар тогтоолоор Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт батлагдсан. Эдгээр жагсаалтын бараа бүтээгдэхүүний кодыг шинжлэх ухаан, технологийн салбараар мэргэшсэн удирдлагатай мэргэжлийн байгууллага ханган нийлүүлэлт хийж чадах тул судалгаанд үндэслэн бизнесийн салбараас мэргэшсэн хувийн хэвшлийн “Синапс”-тай ЭШБ-уудыг холбон өгч байна. 
•    Манай ЭШБ-уудаас “Синапс” ХХК-аас лабораторийн тоног төхөөрөмжийг зах зээлийн зарчмаар худалдан авч байсан бол өнөөдөр байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд төр-бизнесийн салбартай  худалдааны зөөлөн бодлогын эхлэл болно.
•    Мөн “Санамж бичиг”-т үнийн хөнгөлөлтөөс гадна олон улсын стандарт хангасан бараа нийлүүлэх, дэлхийн шинжлэх ухааны салбарт нэвтэрч байгаа хамгийн сүүлийн үеийн багаж төхөөрөмжийн мэдээлэл солилцох, цаг тухай бүрт санал болгох зэрэг олон гарцтай болно.
•    ШУТСангаас санхүүжигддэг манай ЭШБ-ын эрдэм шинжилгээ, туршилт, судалгаа хөгжүүлэлт, инноваци үйлдвэрлэгч гарааны компаниудын эрдэмтэн, судлаачдын инноваци, шинэ мэдлэгийг үйлдвэрлэх ажлын байран дахь бүтээмж дээшлэх эерэг тал гарч ирнэ.

 

 

 


                                                                    

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.