"Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим"-аар АШУҮИС-ийн оюутнууд зочлов


376

Нийтэлсэн

19.05.23

Share

ШУТСангийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-ыг өнөөдөр /2019.05.23/ АШУҮИСургуулийн Био анагаахын их сургуулийн 4 курсийн оюутнууд үзэж танилцсан юм.

 

 

 

АШУҮИС-ийн Био анагаахын их сургуулийн багш Г.Өлзийжаргалын  “Энтерпренер сэтгэлгээ” хичээлийн хөтөлбөрийн хүрээнд хүрэлцэн ирсэн оюутнуудад Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимд байрлах монгол эрдэмтдийн ур ухаан шингэсэн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний талаар товч танилцуулан Мэдээллийн танхимын үйл ажиллагааг сонирхуулав.

 

 

Мөн оюутнуудын шинжлэх ухааны мэдлэгт нэмэр болох үүднээс ШУТСангаас жил бүр эрхлэн гаргадаг “Мэдээлэл сэтгүүл"-ийн 2018 оны дугаарыг бэлэглэлээ.

 

 

 

Оюутнууд та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.