"SCIENCE COMMUNICATION AND PUBLIC-2019" ОЛОН УЛСЫН СУРГАЛТ 2 ДАХЬ ЖИЛЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО


676

Нийтэлсэн

19.06.07

Share

БСШУСЯ, Монголын Номын сангийн консерциум, ШУТСан, Nature research academy-тай хамтран шинжлэх ухаан, тeхнологийн салбарын хүний нөөцийг ур чадваржуулах "Science communication and public-2019"  сургалтыг 2019 оны 06 сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Олон улсын сургагч багштай уг сургалт 2 дахь жилээ уламжлагдаж Монгол эрдэмтэн, судлаач нарт  эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлээ хэрхэн ойлгомжтой бичих, шинжлэх ухааны өгүүллийн бүтцийг яаж хуваарилах, эрдэм шинжилгээний илтгэл, танилцуулга бэлтгэх, олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг ойлгомжтой хүргэх судлаач редакторын үүрэг, судлаачийн хариуцлага, мэргэжлийн ёс зүй, ялангуяа залуу судлаач нарын эрэлт хэрэгцээнд суурилсан арга зүйн зөвлөгөө-онол-дадлага олгосон сургалт болж чадлаа.

Олон улсын шинжлэх ухааны өгүүллийн стандарт, англи хэлний өгүүлбэрийн бүтэц, нэр хүнд бүхий олон улсын сэтгүүлд өгүүллээ нийтлүүлэх ач холбогдол, дэлхийн түвшинд судалгааны ажил, үр дүнг таниулан сурталчлах нь судлаачдын тэргүүн ээлжинд суралцсан байх үүрэг, хариуцлага, чадвар гэдгийг “Springer Nature”-д редакцийн менежер, доктор Жеффри Робенс онцолж байсан. Мөн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэхэд эрдэмтэн, судлаачдын нэгдүгээрт тавих үүрэг өөрсдөө санаачлагатай байх. Учир нь судалгааны ажлыг татвар төлөгчдийн мөнгөөр  санхүүжүүлдэг. Иймд олон нийтийн өмнө судлаач нар сэтгүүлчдийн нэгэн адил тэгш эрхтэй оролцсоноор шинжлэх ухааны мэргэжлийн нарийн мэдээллийн үнэн бодит байдал хадгалагдаж, зөв цаг хугацаандаа олон нийтэд хүрнэ гэдгийг зочин багш лекцэндээ дурдаж байв. 

Доктор Жеффри Робенс 3 өдөр "Author training”, “Science communication training” сэдвээр лекц уншсан ба 2 дахь жилээ энэхүү сургалтыг хөтлөн явуулж байна. Түүний шинжлэх ухааны бүтээлүүд нь нэр хүндтэй олон шагналыг хүртсэн төдийгүй 20 гаруй жилийн академик туршлагатай ажээ.

Манай эрдэм шинжилгээний байгууллага, төрийн болон их, дээд сургуулийн 200 гаруй эрдэмтэн, судлаачид уг сургалтаар олон улсын IF өндөртэй сэтгүүлийн шаардлагад өөрийн өгүүллээ тэнцүүлэхэд юунд анхаарах, монгол зохиогчтой судалгааны ишлэлийн хувь хэмжээг дэлхийн жишигт үнэлэгдэхүйц байдлаар чансааг өсгөх, өгүүллийн гол санаа, агуулгыг нэгтгэх, тоймлох зэрэг сэтгүүл зүйн онолын мэдлэгтэй болсноос гадна лекц тус бүрийн дараа залуу судлаач нар дасгал ажил гүйцэтгэж, хэвлэн нийтлэх ур чадварт суралцангаа өөрсдийгөө сорьсон юм. 

/Uploads/e111144a-0bd4-462a-9088-2430884197c0.JPG

БСШУСЯам АТГ-тай хамтран нийгмийн хариуцлага, мэргэжлийн ёс зүйн уриалга гаргаснаа "Science Communication and Public-2019" олон улсын сургалтын үеэр тус яамны  ШУТБГ-ын мэргэжилтэн М.Гульфира уншиж танилцуулсан ба салбарын төлөөлөгч судлаач, эрдэмтэд талархан хүлээн авч дэмжлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.