БНХАУ- ЫН /МАНЖУУР/ ХОЙД БҮСИЙН ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН XVI ДАХЬ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


192

Нийтэлсэн

19.08.20

Share

                                                                                                                   

Зорилго:

Хөрш орнуудын найрсаг харилцаа, гадаад худалдаа, соёлын болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол Улсын шинжлэх ухааны ололт амжилтыг сурталчлах, инновацийн бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд гаргаж таниулах, улс, орнуудаас харилцан туршлага солилцох, харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах, улмаар бизнесийн зах зээлээ өргөжүүлэх боломжийг олгоход оршино.

 

Хугацаа:

ӨМӨЗО-ын Шинжлэх Ухаан Технологийн Танхим, Манжуур хотын Ардын Засгийн Ордон хамтран зохион байгуулах БНХАУ-ын /Манжуур/ Хойд Бүсийн Олон Улсын Шинжлэх Ухаан, Технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэн 2019 оны 9-р сарын 10-12-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана.

 

Энэ жилийн ЭКСПО-д эрчим хүч, машин механизм, тоног төхөөрөмж, хөдөө аж ахуй, анагаах ухаан, сансрын салбарын дэвшилтэт технологитой бүтээгдэхүүн түлхүү оролцох ба үзэсгэлэнгийн үеэр Технологи дамжуулах форум хэлэлцүүлэг, хамтран ажиллах “Санамж бичиг” үзэглэх арга хэмжээ тус тус болно.

 

Бүртгэлийн хугацаа:

БСШУСЯ-ны харьяа ШУТСангаас санхүүжилттэй ЭШБ болон инновацийн төслийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүнтэй төр, хувийн хэвшил, их, дээд сургуулийн дэргэдэх гарааны компаниуд 2019 оны 08 сарын 23-ны 12 цагаас өмнө ШУТСангийн МСМХ-ийн мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг /99250088/ b.erdenechimeg0107@gmail.com хаягаар Хавсралт хүснэгт энд дарна уу - ийн дагуу мэдээллээ яаралтай ирүүлнэ үү. 

 

Холбоо барих утас:

ШУТСангийн МСМХ-ийн дарга О.Билгүүн

Утас: 70-002-542; 8811-2132

 

Анхаарах зүйлс:

  • Үзэсгэлэнгийн самбарын эх бэлтгэл PowerPoint, фонт Arial-11 форматтай байх ба байгууллага тус бүр 3-аас илүүгүй слайд ирүүлнэ. 1 слайдны багтаамжны текст, бүтээгдэхүүний зургийн харьцаа харилцан тэнцүү байх /хятадын талаас санал болгосон жишиг танилцуулгын постерийн загварыг илгээсэн тул санаа авна уу/;
  • Самбарын слайдны агуулга хятад буюу англи хэлний аль нэг дээр хөрвүүлсэн байх;
  • Хөрш орнуудтай технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах санал буюу “Санамж бичиг” үзэглэх чиглэлийг тодорхойлж ирүүлэх;
  • Бүтээгдэхүүний хил гаалиар нэвтрэх зөвшөөрлийн бичгийг оролцох ЭШБ хариуцана;
  • ЭКСПО-д оролцох боломжтой байгууллагуудад утсаар мэдэгдэж, ажлын хэсгийн хурлыг тухайн үед зарлана;

 

Зохион байгуулагч:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинжлэх ухаан технологийн сан           

 

                                                                                                                                                                                                                                                                                  Хавсралт

ЭШБ-ийн нэр

Инновацийн бүтээгдэхүүний жагсаалт

Оролцох төлөөлөгчийн мэдээлэл

 

Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх санал

 

 

Форум хэлэлцүүлэгт илтгэл РРТ тавих санал /10-15 минут/

 

Нэр, төрөл

Тоо/ш

Овог

нэр

Албан тушаал

Утас

Мэйл

хаяг

Е паспорт № буюу

/*хуулбар илгээх/

 

Технологи дамжуулах үйл ажиллагааны чиглэл

Хамтран ажиллах

“Санамж бичиг” байгуулах чиглэл

Технологи дамжуулах чиглэл

Эм, эмнэлгийн чиглэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жич: Оролцогч байгууллага, төлөөлөгчдийн тоо хязгаартай.

ЭШБ болон их, дээд сургууль өөрсдийн дэргэдэх гарааны компаниас оролцуулах төлөөллийн мэдээллийг төв удирдлага гэдэг үүднээс хариуцаж оролцогчдын мэдээллийг ирүүлнэ.

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.