САНХҮҮ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА


79

Нийтэлсэн

19.08.20

Share

ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:

  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 зүйлийн 3.1.7- дэхь заалтын дагуу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн мэргэшсэн нягтлан бодогч 
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын талаар зохих мэдлэгтэй
  • Санхүүгийн тайлан тэнцэл гаргах, төсөв боловсруулах, санхүүгийн тайлангийн шинжилгээ хийж, дүгнэлт, санал гаргах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд болон бусад холбогдох санхүүгийн програмууд дээр ажиллах чадвартай
  • Мэргэжлийн ёс зүйтэй, сахилга баттай, шударга, ажилд хариуцлагатай ханддаг, хувийн зохион байгуулалт сайтай
  • Нягтлан бодогчоор 5-аас доошгүй жил, үүнээс шууд захирагчийн ахлах нягтлан бодогч, эсхүл төвлөрүүлэн захирагчийн нягтлан бодогчийн ажлыг  З-аас доошгүй жил гүйцэтгэсэн, туршлагатай байх /шинжлэх ухааны байгууллагад ажилласан бол давуу тал болно/

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Цээж зураг 2 хувь
  • Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй тухай Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт

БҮРТГЭЛ: 2019 оны 08 дүгээр сарын 23-ний өдрийн 09.00-17.00 цагийн хооронд ШУТСангийн 315 тоот өрөөнд хүлээн авна.
Харилцах утас: 327634  

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.