ДОТООД, ГАДААДЫН МОНГОЛ СУДЛААЧ, ЭРДЭМТЭД “ДЭЛХИЙН НОМЫН САНГУУД ДАХЬ МОНГОЛ СУРВАЛЖ БИЧГИЙН ӨВ” СЭДВЭЭР ЧУУЛЖ БАЙНА


279

Нийтэлсэн

19.08.22

Share

Олон улсын Монгол судлаач, эрдэмтдийн чуулж буй “Дэлхийн номын сангууд дахь Монгол сурвалж бичгийн өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн “Номын сан”-д өнөөдөр /2019.08.22/ албан ёсоор эхэллээ.
Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд уригдсан МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга, ШУТСангийн захирал М.Тунгалаг нар төр, засгаас шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын талаархи бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааны чиглэлээр товч үг хэлэв.
Монгол судлалаар дагнан судалдаг дэлхийн орон орны судлаач, эрдэмтэн, доктор, профессорын 80 гаруй төлөөлөгчид Монголд зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн номын сангууд дахь Монгол сурвалж бичгийн өв” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байна.
Тус олон улсын хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголоос гадна ОХУ-ын ШУА, ӨМӨЗО-ны Номын сан, Герман, АНУ, Япон, Варшавын их сургуулийн монгол судлаач эрдэмтэд багтжээ.

 

 

“Дэлхийн номын сангууд дахь Монгол сурвалж бичгийн өв” сэдэвт хурлын эхний илтгэлийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Р.Отгонбаатар “Бээжингийн уламжлал хэвлэлийн нэгэн бичмэл гарчгийн тухай” сэдвээр тавьсан ба хөтөлбөрийн дагуу 15 илтгэл сонсож, илтгэлийн дараа хэлэлцүүлэг явуулах юм.
Монгол судлаач, эрдэмтэд хуралдаж буй “Дэлхийн номын сангууд дахь Монгол сурвалж бичгийн өв” эрдэм шинжилгээний хурал хоёр өдөр үргэлжилнэ.

 

   

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.